2013.01.08

Зургаан засаг даргыг томилохгүй байгааг улс төржүүлэх хэрэггүй

Орон нутгийн сонгуультай холбоотойгоор аймаг сумдын засаг дарга нарын томилгоо багагүй хэл ам дагуулаад байгаа билээ. Одоогийн байдлаар  21 аймгаас 15 аймагт засаг дарга нь томилогдоод ажилдаа оржээ.

Харин томилогдоогүй байгаа зургаан аймгийн асуудлыг улс төржүүлэхгүй байхыг ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ дахь МАН-ын бүлэгт хандаж хэлсэн юм.

Томилохгүй байгаа гэх мэдээлэл нь худлаа ажээ.

Томилохгүй байгаа гэх мэдээлэл нь худлаа ажээ.  Говь-Алтай аймаг хурлаа хийж, хүнээ томилохгүй байгаа бөгөөд Хөвсгөл, Дундговь аймагт хууль зөрчиж хурал хийгээд болохгүй байгаа талаар Засгийн газраас мэдээлсэн юм. Тиймээс хуулийнхаа дагуу хурлаа хийж, засаг даргад томилогдох хүмүүсээ авчрахыг Ерөнхий сайд үүрэг болгоод байгаа ажээ.