Улсын Их Хурлын гишүүн: Н.Энхболд, Ө.Энхтүвшин
2013.01.08

Бондын асуудал бол Монгол улсын асуудал

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаандаа Ерөнхий сайдыг оролцож, Засгийн газраас гаргасан бонд, МАН ялсан аймаг, дүүрэгт ямар шалтгаанаар одоог хүртэл Засаг дарга томилохгүй байгаад тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн ч оролцоогүй аж.

Ерөнхий сайдын зүгээс тус бүлгийнхэнд “Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Засгийн газрын цагаар энэ тухай мэдээлэл хийсэн тул бүлгийн хуралдаанд оролцохгүй” гэсэн хариу өгсөн юм байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд харин дээрх мэдээллийг нь хангалтгүй хэмээн үзсэн тул хоёр дахь удаагаа Ерөнхий сайдыг бүлгийнхээ хуралдаанд оролцох урилга илгээх болсноо сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. Энэ удаагийн хуралд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар оролцлоо.