Нам солих нь төрийн эрхийг сонгуулиар авдаг зарчмыг алдуулна гэв
МАН намын листээр нэр дэвшин парламентад орж ирсэн хойноо намаа солих энэ үзэгдэл газар авбал эцсийн дүндээ төрийн эрхийг сонгуулиар авдаг зарчим алдагдана хэмээн үзсэн байна. Тиймээс энэ талын хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор тус бүлгийн гишүүд төсөл боловсруулахаар шийджээ.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. Мөн хуралдаанаар УИХ-ын тухай болон, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд байнгын хороонд харьяалагдах гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
УИХ өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаараа УИХ-ын тухай хийгээд дэгийн тухай хуулийн төслийг баталсан.
Түүнд Засгийн газрын гишүүн нь нэгээс илүү байнгын хороонд харьяалагдахыг хязгаарлах тухай заалт явж байсан ч үүнийг олонхийн бүлэг хүлээж авалгүй хасч баталсан.
Гурав дахь асуудал нь УИХ-ын гишүүнээс Засгийн газрын гишүүнд хандан тавьдаг асуулгатай холбогджээ. Парламентын засаглалтай оронд асуулт, хариултын энэхүү механизмыг маш сайн ашиглаж цөөнх нь олонхидоо хяналт тавих зарчмыг хэрэгжүүлж ирсэн байна. Харамсалтай нь, манайд энэ зарчим төдий л хөгжихгүй байгаа аж. Тиймээс асуулгын үр дүнг өгөөжтэй болгох үүрэг УИХ дахь цөөнхийн бүлэгт ногдож байна хэмээн үзэж, нь энэ чиглэлийн хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр болсон тухай мэдээллээ.