Олонхи ирцээ бүрдүүлбэл бид хуралдаандаа сууна
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд
2013.01.07

Олонхи ирцээ бүрдүүлбэл бид хуралдаандаа сууна

УИХ-ын баасан гарагийн чуулганы хуралдаан ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшилсон. Уг нь, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ажилдаа ирсэн ч чуулганы танхимд орж ирээгүй юм. Хэрэв тэд хуралдаа суусан бол ирц хүрч, товлосон хуулийн төслүүдийг хэлэлцэх боломжтой байсан. Энэ талаар тус бүлгийн дарга Н.Энхболдоос тодрууллаа.

-Танай намын гишүүд ямар шалтгаанаар хуралдаандаа суусангүй вэ?

-Манай намын гишүүд УИХ-ын үйл ажиллагааг ёс журам, хуулийн дагуу явуулъя гэж хичээж байна. Өнөө өглөө /өнгөрсөн баасан гараг/ манай бүлэг хуралдаад чуулганы хуралдаанд өндөр ирцтэй оролцох, хуулийн дагуу санал хурааж байх талаар ярилцсан. Тиймээс энэ ажлыг эхлүүлэх ёстой гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, зарим нэг хуралдаанд ирц хүрээгүй байхад хэн нэг нь ирээгүй гишүүдийн өмнөөс кноп дарж санал өгдөг явдал хэвийн үзэгдэл болсныг таслан зогсоох хэрэгтэй гэж үзсэн.

-Тэгэхээр цаашид яана гэсэн үг вэ?
Хуралдаандаа ирээгүй гишүүний оронд кноп дарж санал өгнө гэдэг хууль зөрчиж буй хэрэг.

-Тухайн гишүүн ирцээ бүртгүүлээд чуулганаа хуралдуудах нь хамгийн зөв гарц юм. Манай бүлгийн гишүүд хуралдаанд оролцоход бэлэн байна. Олонхи ирцээ бүрдүүлэх юм бол бид хуралдаандаа оролцож асуудлуудыг хэлэлцэнэ. Гэтэл гадаад руу томилолтоор явсан УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Баярцогт хоёрыг ирсэн гэж бүртгэсэн байна. Ингэж дутуу ирцийг бүрэн юм шиг бүрдүүлээд хүний өмнөөс кноп дардаг байж болохгүй. Тиймээс чуулганыг хуулийн дагуу хуралдуулах ёстой гэсэн байр суурь баримталж байгаа.