Д.Ганхуяг: 566 өрх газраа өмчлөх эрхтэй болно
2012.08.12

Д.Ганхуяг: 566 өрх газраа өмчлөх эрхтэй болно

   Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өчигдөр УИХ-
-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд чухам ямар зорилгоор өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Энэ төслийг Баянзүрх, Налайх дүүргээс сонгогдсон Ч.Сайханбилэг, Ц.Батбаяр, З.Алтай нартай хамтран санаачилсан юм. Энэ төсөл батлагдсанаар Налайх дүүргийн VI хороонд байрлах Тэрэлжийн төв суурин, Баянзүрх дүүргийн XI хороо Хонхрын 'Туул Зөрлөг"-д амьдарч байгаа 566 өрх, 1500 иргэн газраа өмчлөх эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болох юм. Нийт газрын хэмжээ нь 296 га.
-Та бүхний санаачилсан хуулийн төсөл УИХ-аар батлагдах уу. Тодорхой ямар үндэслэл байна вэ?
-Гол нь дээрх хоёр газрын иргэд 1950, 1955 оноос хойш амьдарч байна. Нөгөө талаас энэ суурин газруудад засаг захиргааны нэгж болох Налайх болон БЗД-ийн иргэд 1981,2000 оны Газрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдахаас өмнө суурьшсан байдаг. Нөгөө талаас сүүлийн жилүүдэд Дархан цаазат Богд уулын ар, өвөр тал барилга, байгууламж, өндөр зэрэглэлийн орон сууцаар дүүрсэн байгааг бид бүхэн харж байгаа. Гэтэл эдгээр иргэн 1950, 1955 оноос хойш энэ газартаа амьдарч байгаа ч тусгай хамгаалалтаас болоод газраа өмчлөх, эзэмших боломжгүй байсаар ирсэн.
-Энэ төслийн талаар Засгийн газрын саналыг авсан уу. Энэ төсөл төрийн бодлогод хэр нийцэж байна вэ?
Засгийн газрыг. төлөөлж салбарын БОАЖЯ-ны санал солилцсон. Анх тусгай хамгаалалттай газрын хилд өөрчлөлт оруулах Налайх болон БЗД-ээс ирсэн санал 32 мянга орчим га газрыг хамарсан байсан. Тэгээд БОАЖЯ-тай хамтарч ажиллан зөвхөн жилийн дөрвөн улиралд иргэд нь суурьшсан хот суурин газар, мөн засаг захиргааны нэгж болох хорооны контор байрладаг, иргэд нь эдгээр хот сууриндаа газрын тухай багц хуулийг батлагдахаас олон жилийн өмнөөс амьдарч байгаа зэрэг үндэслэлийг баримталж 296 га газар болгож бууруулсан юм. Энэ нь ч зөв л дөө. Өмнө нь ийм шалтгаанаар Хэнтий аймгийн Дадал сум болон Хөвсгөл аймгийн Ханх сумын төвийн газрыг тусгай хамгаалалттай газар нутгаас гаргаж байсан.
Ер нь цаашид энэ тусгай хамгаалалттай газар нутагтай холбогдох төрийн бодлогыг боловсронгуй болгох шаардлагатай.
Тухайлбал "Зохистой өмчлөлт, эзэмшилт, ашиглалт" хамгийн хамгаалалт гэдэг зарчмыг Газар зохион байгуулалт, газрын менежментэд нэвтрүүлэх шаардлагатай. Түүнээс нийт газар нутгийн тэдэн хувь нь тусгай хамгаалалттай, байгаль орчныг байцаагчтай гэдэг үзүүлэлтээр бахархах шаардлагагүй. Мэдээж байгалийн гоц үзэсгэлэнтэй, дагшин газрууд төрийн хамгаалалтад байж болно. Гэхдээ л үзэсгэлэнтэй газраа ч аль болох иргэддээ ойртуулах, . эзэмшүүлэх, зохистой ашиглах бодлогыг гаргаснаар байгаль найдвартай хамгаалагдах юм. Бид Ойн тухай хуульд 2004-2008 оны хооронд ийм өөрчлөлтийг хийснээр тодорхой үр дүн гарсан. Газар нутгаа зөв ашиглах нь нэг иргэнд ногдох газар нутгаараа дээгүүрт орох манай улсын тухайд өрсөлдөх чадварын суурь үзүүлэлт юм. 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.