2012.06.12
Ливи улс Олон улсын шүүхтэй "дайн" зарлажээ
Өөрийнхөө 4 ажилтныг суллуулахын тулд Олон улсын эрүүгийн шүүхийн \ОУЭШ\ төлөөлөгчид ливийн төр засагтай заргалдаж байна. Нидерланд улсад ОУ-аас сууж байсан элчин сайд, тус шүүхийн бүртгэлийн ахлах зөвлөх Александр Ходаков тэдний дунд байгаа юм. Зинтан хотын шоронд байгаа ливийн алагдсан удирдагч Муаммар Каддафигийн хүү Сейф аль-Исламтай уулзсны дараа ОУЭШ-ийн ажилтнуудыг баривчилсан байна.
Энэ үйл явдал 6-р сарын 7-нд болсон боловч энэ тухай дөнгөж бямба гаригт мэдээлсэн байна.Энэ үйл явдлын тухай зарим нэг зүйл тодорхой болоод байна. Австралийн өмгөөлөгч Мелинда Тейлорыг орчуулагчийнх нь хамт баривчилсан байна. Харин оросын Александр Ходаков, испанийн Эстебан Перальта Лосийа нар тэдэнтэй хамт сайн дураараа үлджээ. Энэ эмэгтэй өмгөөлөгчийг тагнуул хийсэн хэргээр, түүний орчуулагчийг хамтран ажилласан хэргээр баривчилсан байна. Ливийн шудрага шүүхээс эрэн сурвалжилж байгаа нэгэн этгээдийн захидлыг өмгөөлөгчөөс олсон байна гэж ОУЭШ-д Ливи улсаас суугаа төлөөөлөгч Ахмед Жихани нөхцөл байдлыг тайлбарлахдаа хэлсэн байна.
Сейф аль-Исламын баруун гар гэж тооцогддог Мохаммед Исмаилын тухай энд ярьж байгаа юм. Ливи улсын аюулгүй байдалд аюул учруулж мэдэх, түүний гэмт хэрэгт ямар ч холбогдолгүй нэгэн цаасыг баривчлагдсан этгээдэд австралийн иргэн эмэгтэй дамжуулахыг оролдсон гэж Жихани тайлбарласан байна.ОУЭШ-ийн ажилтнуудыг нэн даруй суллаж, тэдний аюулгүй байдлыг баталгаатай болгохыг ОУЭШ-ийн дарга урьд нь Триполигоос шаардсан юм. Ливийн засгийн газартай зөвшилцсний дагуу тэд албан ёсны томилолттой яваа бөгөөд тэд халдашгүй дархан эрхтэй юм гэж тэр хэллээ.
Төр засаг албан ёсны мөрдөн байцаалт явуулах боломжтой болохын тулд австарлийн өмгөөлөгчийн халдашгүй дархан эрхийг цуцлуулах шаардлагыг Триполи тавина гэж Ливи улсын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдсэн байна. ОУЭШ-ийн ажилтнуудыг “Зинтаны бригад” нэртэй зэвсэглэсэн этгээдүүд барьж байна. Энэ бригад гэгч нь Муаммар Каддафиг алахад шууд оролцож түүнийг доромжилж байсан юм. Дэлгэрэнгүй байцаалт хийсний дараа төлөөлөгчдийг суллана гэж энэ бригадын толгойлогч Аладжми Али Ахмед аль-Атири мэдэгдсэн байна.
Эцэг, хүү Каддафигийн хэргийг шүүх ажиллагааны явцад хэрэг болохуйц баримт цуглуулж байгаа хүмүүсийг “Зинтаны бригад” нэртэй зэвсэглэсэн этгээдүүд баривчилсан байна. Стратегийн судалгааны оросын хүрээлэнгийн шинжээч Аждар Куртов үүнд анхаарал хандууллаа: "Миний бодлоор энэ хүчнийхэн нээлтэй шүүх хурлыг хүсэхгүй, шудрага үнэнийг тогтооход саад учруулахыг оролдож байна. Ливийн энэ улс төрийн хүчин үнэн мөнийг нуухыг оролдож, Сейф аль-Исламыг түүний эцгийн нэгэн адил ямарч мөрдөн байцаалт, шүүх хуралгүйгээр алах гэмт ажиллагаагаа үйлдэхийг оролдож байна.
Одоогийн нөхцөлд байдал хаашаа ч эргэж болно, баривчлагсадын хувь заяа тэд Ливид томилолтоор байх хугацаандаа хэдий хэрийн баримт цуглуулж чадсан гэдгээс шалтгаална. Тэгэхлээр эдгээр хүмүүсийг суллуулах тухай биш тэдний амь насыг аврах тухай асуудал ч тавигдаж магадгүй" гэж тэр ярилаа.Хүн төрлөхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн учир Сейф аль-Ислам Каддафиг олон улсын шүүхэд хүлээлгэн өгөх ёстой гэж ОУЭШ үзэж байгаа юм. Ливийн ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдсэн учир Каддафигийн хүүг эх оронд нь шүүх ёстой гэж Триполи үзэж байгаа юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.