“МАХН-МҮАН-ын шудрага ёс эвсэл” Европын хүний эрхийн байгууллагад хандана
2012.06.11

“МАХН-МҮАН-ын шудрага ёс эвсэл” Европын хүний эрхийн байгууллагад хандана

МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн нэр бүхий зургаан гишүүнийг СЕХ бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасантай холбоотой асуудлаар дөнгөж сая МАХН-ын дарга Н. Энбаяр болон зарим удирдлагууд намын байрандаа мэдээлэл хийлээ. Тэдний хэлж буйгаар СЕХ хараат бус, бие даасан байдлаа алдсан шийдвэрийг улс төрийн захиалгаар гаргасан аж. Ингэхдээ Үндсэн хуульд заасан суурь зарчим буюу иргэний сонгогдох эрхийг хязгаарлаж, Сонгуулийн хууль болон бусад хуулиудаас давсан шаардлагыг тавьсан хэмээн үзэж байгаа юм байна. 

Түүнчлэн ЦЕГ, АТГ, ШШГЕГ гэх мэт лавлагаа авах ёсгүй байгуул-лагуудаас мэдээлэл авсан, ингэснээр цаг хугацааг сунжруулсан гэж үзэж байгаа гэнэ. Тэдний хэлж буйгаар тойрог болон намын жагсаалтаар нэр дэвшигчид нь хуульд заасан бүх шаардлагыг хангасан байгаа аж. Түүнчлэн сонгуульд өрсөлдөж буй намын нэр дэвшигчдийг ингэж олноор нь хасч байгаа нь ардчилсан нийгэмд байж боломгүй онц ноцтой асуудал учир тус эвслийн хуульчдын зүгээс НҮБ, "Эмнести интернэшнл" олон улсын байгууллага, Европын хүний эрхийн байгууллагуудад хандана гэдгээ мөн үеэр онцоллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.