2012.05.25

Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшихийг зөвшөөрлөө

МАХН-МҮАН-ын эвслээс УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрс тодорхой болсон. Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр нам, эвслийнхэнтэйгээ байнга холбоо барьж, зөвлөгөө өгч байгаа гэнэ. МҮАН-ын дарга М.Энхсайхан ч түүнтэй ажлын шаардлагаар уулзаж байгаа бөгөөд тэрбээр "Н.Энхбаяр их идэвхтэй хүн. Тиймээс ажилдаа санаа нь зовоод асуугаад байх юм. Бид ч өөрийн эрхгүй эмнэлэг дээр очиж ажлыг нь танилцуулж байгаа" гэж ярьжээ. Дашрамд дурьдахад, Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнийг УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эрхтэй гэдгийг өчигдөр албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав "МАХН-ын дарга Н.Энхбаяр одоогоор ямар нэгэн ял шийтгэлгүй байгаа тул түүнийг нэр дэвшигчээр бүртгэж авахаас татгалзах зүйлгүй" гэлээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.