Бээжин усанд автжээ
2012.07.24

Бээжин усанд автжээ

Бээжин хотод сүүлийн 60 жилд ороогүй хүчтэй аадар бороо оржээ. Үүний улмаас 10 хүн эндсэн талаар Хятадын төв хэвлэлд мэдээлсэн байна. Бямба гаригаас ням гаригт шилжих шөнө Бээжинд эхлэн орсон аадар бороо нэг хоног үргэлжилжээ. Тиймээс зарим гудамж талбай бүхэлдээ усанд автсан байна. Зарим газарт 212 мм тунадас оржээ. 

Харин Фаншань дүүрэгт 460 мм тунадас орсон аж. Тиймээс хотын зарим дүүргээс 14 мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Үер усны гамшгийг арилгахаар цагдаа, аврах багийнхан зэрэг 100 мянган хүнийг дайчилсан байна. Цаг уурын таагүй нөхцөл байдал мөн тээврийн салбарт ч нөлөөлжээ. Бээжинд орсон ширүүн борооны улмаас 525 нислэг хойшлогдсон байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.