2012.01.19
Газар хөдлөлтийн асуудлыг ҮАБЗ-д танилцуулна
Засгийн газрын хуралдаан дээр “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг дээшлүүлэх, холбогдох байгууллагуудыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах үүрэг бүхий Байнгын ажиллагаатай зөвлөл” болон Засгийн газраас хийж гүйцэтгэсэн ажлын явцын талаар Монгол Улсын Шадар сайд М.Энхболд танилцуулав. Үүнтэй холбогдуулан уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах болжээ. Нийт төлөвлөсөн 27 ажлын 15 нь бүрэн хэрэгжиж, 12 нь хэрэгжих шатандаа байгаа бөгөөд 87.8 хувийн биелэлттэй байна гэсэн тоо гарчээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.