Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах зөвлөл байгуулав
2011.03.30

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах зөвлөл байгуулав

Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах эрх, үүрэг бүхий байнгын ажиллагаатай зөвлөлийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгууллаа.

 

“Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө”-г Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан байна. Зөвлөл нь газар хөдлөлтийн гамшгийн асуудлаарх бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангахаас гадна гамшгаас сэргийлэх арга хэмжээг улсын хэмжээнд нэгтгэн, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, үйл ажиллагааг нь удирдан чиглүүлнэ.

 

Мөн яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн болон төрийн бус байгууллагуудын тайлан, мэдээллийг сонсож, дүгнэлт гарган, үүрэг даалгавар өгч, биелэлтийг нь хангаж байх юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.