Якузад өртэй хүмүүсээ Фукушима руу илгээдэг
- . Японд 1991 онд мафийн эсрэг хууль гарсны дараа тэд ил гарч ирэн, үл хөдлөх хөрөнгө, санхүү болон хөрөнгө оруулалтын сангийн зах зээлд нэвтэрсэн" хэмээжээ.
Германы «Sueddeutsche Zeitung" сонинд сэтгүүлч Кристоф Найдхарт «Фукушима-1 атомын цахилгаан станцын хамгийн аюултай ажлыг Японы мафи буюу якузагийн хөлсөлсөн эрчүүд хийдэг. Тэд голдуу өрөө дарах гэж энд ажилладаг" хэмээн бичжээ.
Түүнд энэ талаар Японы бие даасан сэтгүүлч Томохико Сузуки ярьсан гэнэ. Сузуки сүйрсэн атомын цахилгаан станцад нууцаар хоёр сарын турш ажиллажээ. «Мафийнхан зуучилж, мөнгө авдаг. Хичнээн аюултай ажил хийх тусам төлбөр төчнөөн их" хэмээн Сузуки ярьсан байна.
Цагдаагийнхан үүнийг нүдээ аниад өнгөрөөдөг гэнэ. Учир нь Фукушимагийн ослын дараа хэн нэгэн цэвэрлэгээ хийх ёстой шүү дээ. К.Найдхарт «Якуза нь янхандалт, хар тамхины наймаа, хууль бус бооцоо, мөрийтэй тоглоом, шантааж, мөнгө хүүлэх, өр шаардах зэргээр орлого олдог. Японд 1991 онд мафийн эсрэг хууль гарсны дараа тэд ил гарч ирэн, үл хөдлөх хөрөнгө, санхүү болон хөрөнгө оруулалтын сангийн зах зээлд нэвтэрсэн" хэмээжээ.
Цагдаагийн мэдээллээр одоо Японд 78600 хүн якузагийн гишүүн аж. Мөн «гуми" хэмээх 22 бүлэглэл байдаг гэнэ. Өмнө нь якузагийн гишүүн хэлсэн үгээ зөрчвөл загас агнуурын хөлөг дээр зарцлагддаг байсан бол одоо Фукушимад очдог болжээ. К.Найдхарт «Японы эмэгтэйчүүд мухардмал байдалд орвол янхан болж, эрчүүд нь атомын цахилгаан станцад очиж, ажилладаг. Эндхийн 10 ажилчны нэг нь мафитай холбоотой" хэмээн бичсэн байна. Гэхдээ «Tokyo Electric" дээрх мэдэгдлийг няцааж байгаа аж.