Г.Баярсайхан: Д.Зоригтыг огцруулах эсэхийг 14 хоногийн дотор хэлэлцэнэ
2011.05.05

Г.Баярсайхан: Д.Зоригтыг огцруулах эсэхийг 14 хоногийн дотор хэлэлцэнэ

УИХ-ын гурван гишүүн ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг огцруулах саналаа спикерт өргөн барьсан. Үүний дараа УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас зарим зүйлийг тодруулсан юм.

-ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг огцруулах саналаа өргөн барилаа. Өмнөх үндэслэлүүдэд өөрчлөлт орсон уу?

-Намрын чуулганаар огцруулах санал өргөн барихдаа долоон үндэслэл дурдсан. Энэ хэвээр байгаа. УИХ-аас гаргасан тогтоол, шийдвэр, хууль хэрэгжих ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй байгаа нь төрийн эсрэг хийж байгаа гэмт хэрэг. Монголчуудын эрх ашгийг хамгаалж чадаагүй гэрээ хийсэн. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд  эрчим хүчний тавдугаар эх үүсвэрийг барих ажлыг эхлүүлээгүй. Налайх дүүрэгт  40 гаруй хүн нас бараад байхад салбар  хариуцсан сайд ямар ч арга хэмжээ авсангүй. Ашигт малтмал хүний амьнаас илүү үнэтэй болчихсон юм уу гэдгийг Д.Зоригт сайдад тавьж байгаа. Энэ бүгд огцруулах хангалттай үндэслэл болно. 

-Д.Зоригт сайдыг огцруулах саналыг дэмжиж 15 гишүүн гарын үсэг зурсан гээд байгаа. Одоо тэдний нэрийг хэлж болох уу?

-15 гишүүн гарын үсгээ зурчихсан зүйл байхгүй. Гэхдээ бидний саналыг УИХ-ын гишүүдийн олонхи дэмжих байх. Хуулиар огцруулах өргөдөл өргөн барьснаас 14 хоногийн дотор УИХ-аар хэлэлцэх ёстой.

-Саналаа дэмжүүлэхийн тулд та бүгдийг нэлээд лобби хийж байгаа гэж байсан.  Мөн Засгийн газрыг танхимаар нь огцруулах хэмжээнд ярина гээд байгаа?
-Засгийн газрын нэг гишүүнийг огцруулах  санал гарч байна гэдэг энэ Засгийн газарт тавьж байгаа үнэлгээ. Түүнээс бид лобби хийгээд саналаа дэмжүүлэх гээд гүйгээд байгаа юм алга. Үнэн бодит байдлыг гаргаж тавьж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.