2012.09.10
Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг огцруулах санал гаргажээ
Дүүргийн Засаг дарга нарын хувьд энэ долоо хоног таагүй байлаа. Долоо хоногийн эхний өдөр Чингэлтэй дүүргийн ИТХ хуралдаж дүүргийнхээ Засаг дарга Д.Ганболдыг огцруулах шийдвэр гаргасан. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын зевлөл уржигдар хуралдаж Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг огцруулах санал гаргажээ. Баянгол дүүрэгт нэг хоногийн зайтай хоёр ч удаа осол гарч бага насны хоёр хүүхэд амиа алдсаныг үндэслэн тус дүүргийн Засаг даргыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Улмаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг огцруулах саналаа дүүргийнх нь ИТХ-д хүргүүлжээ. Энэ саналыг Баянгол дүүргийн ИТХ хэлэлцээд огцруулах эсэхийг шийдвэрлэх юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.