2012.09.05
Хүний эрхийн дэд хороог Д.Ганбат удирдана

Гуравт нь Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо тогтоох тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эл тогтоолын хүрээнд сум дундын шүүх байгуулах тухай асуудал хөндөгдөж байна. Сум дундын шүүх нь гурван хүний бүрэлдэхүүнтэй байна, зардал нь жилдээ 24 сая төгрөг болно. Эл асуудлыг гишүүд санал нэгтэй дэмжин анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.