Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж ажлаа өглөө
2012.08.30

Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж ажлаа өглөө

Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж энэ сарын 28 буюу мягмар гаригт УИХ-ын дарга З.Энхболдод үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Ингэснээр түүний бусад банкны удирдах албан тушаалд ажиллах эрх нь нэг жилээр хязгаарлагдаж буй юм. Хуулиараа бол Төв банкны ерөнхийлөгчийг УИХ зургаан жилийн хугацаагаар томилж, зургаан үндэслэлээр чөлөөлдөг. 


Тухайлбал, Монголбанкны тухай хуульд зааснаар бол Л.Пүрэвдорж арилжааны банкны хувь эзэмшигч болсон, банкны эрх ашгийг зөрчсөн, биеийн эрүүл мэнд болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргасан, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх тогтоосон, ашиг сонирхлын бусад зөрчил үүссэн тохиолдолд ажлаасаа чөлөөлөгдөх учиртай. Гэсэн ч 2009 оны нэгдүгээр сарын 9-нд ажлаа хүлээн авч дөрвөн жил ч болоогүй Л.Пүрэвдоржийн ажлаас гарах өргөдлийг эх сурвалжууд улс төртэй холбон тайлбарлаж буй юм.

Угаас улс төрөөс болж Монголбанкны үе үеийн еренхийлөгчид зургаан жилээр сууж байсан удаагүй юм байна. Тодруулбал, 1992-1996 онд МАХН сонгуульд ялалт байгуулснаар Д.Моломжамцыг Монголбанкны ерөн-хийлетеер томилж байсан. Дараа нь 1996 онд АН ялалт байгуулсныхаа дараа Ж.Үнэнбатыг, 2000 онд тухайн үеийн МАХН О.Чулуунбатыгтомилж байсан. Дараа нь А.Батсүх томилогдоод гурван жил болоод, өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгснөөр Л.Пүрэвдорж томилогдсон байдаг. Өөреөр хэлбэл, Монголын зургаа дахь парламент Монголбанкны зургаа дахь ерөнхийлөгчийг томилох цаг нэгэнт болжээ. Улс төрийн хүрээнийхний дунд энэ албан тушаалд олон хүний нэр яригдаж байгаа ч Монголбанкны ерөнхийлөгчийн албыг авах магадлалтай хүний жагсаалтыг Хотын мээрийн орлогч асан Да. Ганболд тэргүүлж байна. Түүнийг Төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч байсан гэдгээр нь хүмүүс мэднэ.
Нийтлэлч


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.