2012.09.04

“Чалко” компани “Саусгоби Ресурс”-ийн хувиас татгалзав

БНХАУ-ын Төрийн өм чит “Чалко” компани Мон голд нийт 600 сая тоннын нөөцтэй нүүрсний орд эзэмшигч “Саусгоби Ресурс”-ийн 60 хувийн хяналтын хувьцааг худалдан авахаар төлөвлөж буй тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл 926 сая ам.доллараар үнэ лэгдэж буй уг наймааг хийхгүй нь тодорхой боллоо. “Ройтерс” агентлагийн мэдээлс нээр Монголын Засгийн газрын эсэргүүцэлтэй тулсан учраас “Чалко” ийм шийдвэр гаргаж буй аж. “Саусгоби Ресурс”- ийн хувьцааны 58 хувийг эзэмшдэг “Turquoise hill resources” (“Оюу толгой” ХК) ч мөн уг гэрээ бүтэлгүйтснийг хүлээн зөвшөөрчээ. Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саусгоби Ресурс” компанийн хувьцаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас унаж эхэлсэн бөгөөд дээрх наймаа амжилттай болбол ханш нь эргээд өснө хэмээн шинжээчид таамаглаж байв. Хяналтын баг цыг худалдан авах хугацааг “Чалко” хоёр ч удаа хойшлуулж, нийт 60 хоног сунгасан. Эл хугацаа өнөөдөр дуусаж байгаа бөгөөд хоёр талын аль аль нь уг наймаа бүтэлгүйтснийг хүлээн зөвшөөрч буй бололтой.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.