2012.09.04

Сайд Д.Ганхуяг Ашигт малтмалын газарт ажиллав

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Ашигт малтмалын газарт ажил­лалаа.

Сайд Д.Ганхуяг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн хувьд яамтайгаа байнгын холбоо харилцаа, уялдаатай ажиллахыг онцлоод хэд хэдэн зүйлийг ажил хэрэг болгохыг чиглэл болгов.

Тухайлбал, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий га­зарт ашигт малтмал хайх, ашиг­лахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дамжуулан худалдаж байгаад сайтар судалгаа хийх шаардла­гатайг тэмдэглэсэн юм. Мөн га­даадын улс орнуудтай хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөл­бө­рүү­дийг судалж, бодит үр дүнг та­нилцуулахыг тус газрын дарга Г.Алтансүхэд үүрэг болголоо.

Түүнчлэн Багануур, Шивээ-Овоогийн уурхайд өөр компани үйл ажиллагаа явуулж байгааг зогсоон стратегийн ордын мэдэлд авах нь зүйтэй гэв. Тэрээр, нүүрс шингэ­рүү­лэх технологи, гүн боловс­руу­лалтын чиглэлээр анхаарч нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээг­дэ­хүүн гаргах талаар илүүтэй хамтарч ажиллахаар төлөвлөж байгаагаа энэ үеэр илэрхийллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.