Д.Ганхуяг: Энэ салбарт байгаа хууль бус үйлдлийг өнөөдрөөс эхлэн цэгцэлмээр байна
2012.08.23

Д.Ганхуяг: Энэ салбарт байгаа хууль бус үйлдлийг өнөөдрөөс эхлэн цэгцэлмээр байна

УИХ-ынгишүүн, УулуурхайнсайдД.Ганхуягаасдараахьтодруулгыгавлаа.

-Уулуурхайнсайдыналбыгавлаа. Ямарчиг­лэ­лээрсалбараахөгжүүлжажиллахтөлөвлөгөөтэйбай­навэ?

-Эрдэс баялаг, уул уур­хайн салбар бол Монголын эдийн засгийн тулгуур нь. Энэ салбарт хүний эрүүл мэндэд халгүй, байгаль орчинд ээл­тэй, ил тод, ха­риуц­лагатай байх бодлогыг баримталж ажиллана. Ха­риуцлага гэдэгт хуулийг дээдлэх, үйл ажил­лагаа нь олон нийтэд нээлт­тэй, ил тод байх гэж ойлгож болно. Өнөөг хүртэл явж ир­сэн энэ салбарын бодлогыг тийм хариуцлагатай байсан гэж хэлэх боломжгүй. Тий­мээс хариуцлагатай хөрөнгө оруулагчийг хууль тогтоом­жийн хүрээнд хөхиүлэн дэм­жих болно. Монгол Улсад энэ салбарт үйл ажил­лагаа явуулж байгаа компа­ниудын хөрөнгө оруулалт болон бу­сад үйл ажиллагаа, санхүү­гийн тайлан зэрэг нь ил тод, холбогдох хуульд нийц­сэн байх учиртай. Эдгээр зарчмыг баримталж ажил­лана. Эд­гээр зарчмыг Мон­голын ард түмэн дэмжсэн бөгөөд, үүнийг Засгийн газ­рын үйл ажил­ла­гааны хөтөл­бөрт оруулс­наар хэрэгжих боломж бүрдэнэ.

-Саяхангадаадынто­моо­хонсэтгүүл, сайтуудад "Ашигтмалтмалынүнд­сэр­хэгүзэлтэнхүнуулуурхайнсалбарааудир­дахаарболжээ" гэсэнмэ­дээ­лэлгарсанбайсан. Энэтухайд?

-Би төрийнхөө сүлдэнд  "Монгол Улсын болон нийт иргэдийнхээ эрх ашгийг дээ­дэлнэ. Төрийн хуулийг чанд­лан сахина" гэсэн тангараг өргөсөн парламентын ги­шүүн. Энэ зарчмаа байнга тууштай баримталж ажил­лана. Тиймээс энэ зарчимтай холбогдуулж хэн юу хэлэх нь надад хамаагүй. Юуны тү­рүүнд монгол хүний эрх аш­гийг дээдэлнэ. Энэ зарчмаас хэзээ ч хазайхгүй. Нөгөө та­лаас би өөрийгөө үндсэрхэг үзэлтэн биш, үндэсний үзэл­тэй гэж боддог. Аливаа тус­гаар тогтносон орны иргэн бүр үндэсний үзэлтэй байдаг. Эх орноороо бахархдаг. Энэ бол хүмүүний тавилан. Мон­голчууд бид олон зуун жил амь биеэрээ эх орон, газар нутаг, газрын хэвлийн баял­гаа хамгаалж ирсэн  ахмад үе, өвөг дээдсээрээ бахар­хаж, тэдэндээ байнга талар­хаж явдаг. Тиймээс би бай­галийн баялгийн орлогоос өнөөгийн Монголын ард тү­мэн, түүнч­лэн хойч үе маань  арай илүү хүртэх ёстой гэж боддог. Энэ зарчим өөрчлөг­дөхгүй ээ.

-Таныудирдахсалбартихээхэнхуульбусүйлдэлгардаг. Энэасуудалдяажанхаарлаахандуулахвэ. Бичилуурхай, лицензийндалднаймаагэхмэт...

-Бичил уурхайн асуудал бол тухайн орны хөгжлийн түвшин болоод өөр олон  хүчин зүйлтэй уялдан янз бүрийн байдалтай явж иржээ. Үүнийг мэргэжлийн холбоод, орон нутгийн захиргааны байгууллага, энд ажиллаж байгаа иргэдтэй хамтран зөв зам руу нь оруулах шаард­лагатай байгаа. Хууль бус лицензийн далд наймаа, байгаль орчны нөхөн сэр­гээлт мөн адил. Хууль бус үйлдлийг өнөөдрөөс эхлэн цэгцэлмээр байна.

-Уулуурхайнсалбартхэрэгжихёстойолонхуульцаасандээрбайдаг. Ту­хайлбалуртнэртэйхуульгэхмэт?

-Энэ салбарын хуулиу­дын хэрэгжилт ямар байдал­тай байна вэ гэдгийг суд­луу­лахаар яамныхаа холбогдох хүмүүст үүрэг өгсөн. Энэ до­тор урт нэртэй хуулийн асуу­дал ч орсон. Нэгэнт батлагд­сан хууль учраас энэ бүхний хэрэгжилтийг хангах ёстой. Бүр хэрэгжих боломжгүй бол хууль санаачилсан гишүүд, Засгийн газар, УИХ-д тайлаг­нах байдлаар асуудлыг шийд­вэрлэх болно.

-Оюутолгойнасуудлыгтойрсонолонтөрлийнмэ­дээ­лэлгарахболлоо. Үүнийгхаанаасцацаадбай­навэ?

-Хэн цацаад байгааг нь мэдэхгүй. Мэдэхийг ч хүсэхгүй байна. Энэ мэдээллийн эрин зуунд яваандаа тодорхой болно биз. Оюу толгойн гэрээтэй холбогдсон УИХ-ын 57 дугаар тогтоол бол Монгол Ул­сын хууль. Үүний хэрэг­жилт тааруу байгаа. Тиймээс энэ тогтоолыг хэрэгжүүлэх учир­тай. Мэдээж энийг хэн нэг ганц улс төрч биш, Засгийн газар болон УИХ-ын олон­хийн шийд­­вэрээр хэрэгжүү­лэх боломжтой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.