Д.Ганхуяг: Хойч үе маань уул уурхайгаас илүү ашиг хүртэх ёстой
Уул уурхайн сайд Д.Ганхуяг "Дисковер Монголиа-2012"-ын нээлтэд оролцож үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг хүргэж байна.
Хөрөнгөоруулагчид шинэ Засгийнгазрын хандлагыганхааралтай ажиглаж байгаа. Тэр дундаа уул уурхай хариуцсан сайд нь ямар байр суурьтай байгааг онцгойлон чагнаж байсан юм."Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын 10 дахь удаагийн чуулга уулзалт "Диско-вери Монголиа-2012" нь Монгол Улсад Уул уурхайн салбар үүсчХөгжсөний 90 жилийн ойнхүрээнд зохион бай-гуулагдаж байгаагаарааихээхэн ач холбогдолтойюм. Мөн УИХ-ын сонгуулийн үр дүндШинэчлэлийн Засгийнгазрыг байгуулсан баЗасгийн газрын бүтцийгшинэчлэн батлахдаа уулуурхайн салбарыг МонголУлсын эдийн засгийнтулгуур салбарынхэмжээнд авч үзэн бие даасан Уул уурхайн яам байгуулан ажлаа эхэлж байгаа үед энэхүү чуулга уулзалт болж байгааг тэмдэглэхэд таатай байна.
Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарт дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарал ихээр төвлөрч Монгол улсад хайгуул хийж томоохон орд олж илрүүлэх, хөрөнгө оруулалт хийж уурхайг ашиглалтад оруулах, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах үйлдвэр байгуулах, ордуудорчмын дэд бүтцийг бүрдүүлэхэд оролцох гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол улам бур нэмэгдсээр байна.
Манай улсын уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл Дотоодын Нийт Бүтээгдэхүүний 69,9 хувь, экспортын 89,2 хувийг эзэлж байна. Уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 81.8 тэрбум төгрөг буюу 8.7 хувиар өссөн дүнтэй байна. Энэхүү өсөлтөд уул уурхайн олборлох аж үйлдвэрийн салбарын алт, нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, газрын тос зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.6-63.8 хувь өссөн нь голлон нөлөөлсөн байна. Өнөөгийн байдлаар энэ салбарын 400 гаруй уурхайд 50 000 хүн ажиллаж байна.
Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буй орнуудад учирч буй гол саад бэрхшээлүүд ижил төстэй байна. Эдгээр санаачлагуудын механизмуудыг ашиглан энэ салбарын харилцаанд оролцогчид, тодруулбал хууль тогтоогч, Засгийн газар, яам, агентлаг, орон нутгийн засаг захиргаа, хөрөнгө оруулагчид, иргэний нийгмийн байгууллага, нутгийн иргэд, энэ салбарт ажиллагсад нүүр тулан уулзаж үндэсний хэмжээнд нэгдсэн ойлголцолд хүрэхийн тулд, тийм механизмыг бүрдүүлэн ажиллах шаардлага байгаа гэж үзэж байна.
Түүнээс эдгээр оролцогчид хоорондоо зайнаас болон медиагаар дамжуулж харьцах нь тийм ч зохимжтой бус байж магадгүй байна. Хариуцлагатай уул уурхайг үйл ажиллагааны ил, тод байдлыг хангах, хуулийг дээдлэх гэж ойлгож байна. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхдээ хүний эрүүл мэндэд халгүй, байгаль орчинд ээлтэй, харилцан ашигтай байх зарчмуудыг баримталж ажиллах нь зүйтэй юм.
Монголчууд бид олонзуун жил амь биеэрээ эхорон, газар нутаг, газрынхэвлийн баялагаа хамгаалж ирсэн ахмад үе,өвөг дээдсээрээ бахархаж тэдэн дээ байнга талархаж явдаг. Тиймээс та бүхэyдээ байгалийн баялагийн орлогоос өнөөгийн Монголын ард түмэн,түүнчлэн хойч үе маань арай илүү хүртэх ёстойгэж бодож явдагаа илэрхийлэхэд таатай байна. Мөн уул уурхайнүйлдвэрүүдийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, ашигт малтмалыннөөц нь тогтоогдсон томоохон ордуудыг ашиглалтад оруулахыгзорьж ажиллах болно.
Түүнчлэн уул уурхайнболомжит түүхий эдийг гүн боловсруулж, нэмүүөртөг шингэсэнбүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар Монгол улсын эдийн засгийн хөгжлийн тогтвортой өсөлтийг хангах үйл ажиллагааг Уул уурхайн яам тал бүрээр дэмжиж ажиллах болно.