2012.08.27

"Manas Petroleum" Монголд өрөмддөг явуулж эхэлжээ

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Manas Petroleum" компани Монголд өрөмддөг явуулж эхэлсэн тухай proactiveinvestors.com цахим хуудсанд мэдээлжээ. "Manas Petroleum''-ийн охин компани "Gobi Energy Partners''-ийнхан "Гэр чулуу А1" хэмээх бүсэд ирэх сарын дунд хүртэл 1200 метрийн гүнд өрөмдлөг хийх бөгөөд 1.8 сая ам.доллар зар-цуулахаар тооцоолсон байна."Manas Petroleum''-ийн ерөнхийлөгч Вернер Лэдвейн "Гэр чулуу А1-д өрөмдлөг явуулснаар Монгол дахь эзэмшлийн ач холбогдлыг тодорхойлох төдийгүй компанийн цаашдын хөг-жилд ихээхэн нөлөөтэй" гэж ярьжээ. Тус компани нь Мон-голд газрын тосны 13, 14 дүгээр талбайн 74 хувийг эзэмш-дэг байна. Энэ онд 335 км газарт хийсэн сейсмийн судалгаа ойрын хугацаанд дуусах бөгөөд үүний үр дүнд нь ирэх онд хийх өрөмдлөгийн бүсээ тодорхойлох гэнэ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.