
Б.Дэлгэрсайхан: Шударга хэлье, энэ хогийг одоо зарахгүй бол Баабарын хэлсэн шиг нүүрс үнс болно
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээ” аж ахуйн нэгж хоорондын гэрээнд гарыг зурах ёслол өнөө өглөө болов.
БНХАУ-ын хоёр компани сонгон шалгаруулалтад оролцон, “Хятадын төмөр замын барилгын корпорац СИ АР СИ СИ /CRCC/ шалгарч, түүний охин компани-“Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп” бүтээн байгуулалтыг гүйцэтгэх болсон. Гарын үсэг зурсны дараа Зам тээврийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Дэлгэрсайхан сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Тендерийн үнэ 848.8 тэрбум төгрөг. Гэвч гүйцэтгэгч компани нэмэлт зардал гарах талаар мэдэгдэж, нийт 903,609,179,621 төгрөг болно гэжээ. Тендерийн шаардлагад "Гүйцэтгэгч тал ханшийн эрсдэлээ хариуцна" гэж заагаагүй юу? Яагаад ийм богино хугацаанд үнээ өсгөв?
-БНХАУ-ын хоёр компани үнийн саналаа өгсөн. Нэг нь 960 тэрбум төгрөг буюу өндөр үнэ өгсөн тул бид сонгоогүй. Гэвч төгрөгийн юанийн эсрэг унасан тул “Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп” 17 тэрбум төгрөгийн хохирол амсах нь ээ гэж бидэнд мэдэгдсэн. Нэг юань одоо 480 төгрөгт хүрэв.
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхланд юанийн ханшийг тогтворжуулах үүрэг өгч, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан.
Мөн дэлхийн худалдааны дайны улмаас бараа бүтээгдэхүүний үнэ өссөн талаар бидэнд албан бичгээр нэг бус удаа мэдэгдсэн юм. Би энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулж, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхланд юанийн ханшийг тогтворжуулах үүрэг өгч, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан.
Мөн бид “Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп”-тэй ярилцаад нийт ажлын 30 хувийг дотоодын ААН-үүдээр гүйцэтгүүлэх болов. Тэгэхээр нийт санхүүжилтийн 28 хувьд дотоодын компаниуд гүйцэтгэх хэлцэлд хүрсэн.
-Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам барих ажилд таны ашиг сонирхол бий юу?
-Гурван жилийн өмнө Богд хаан төмөр зам барих шийдвэр гарч, төсвийг нь баталсан. ОХУ буюу УБТЗ 1.5 тэрбум ам.долларын өртгийг өндөр байна гээд энэ төсөл огт хөдлөөгүй. Иймд Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замыг илүү бага төсвөөр эхлүүлсэн. Аюултай ачааг хот дундуур тээвэрлэж болохгүй. Толгойт өртөөнд импортын ААН-үүд олон тонн шатахууныг гурван сар хадгалсан.
Энэ нь иргэдийн амь насанд аюултай тул зохих агуулахад шатахуунаа хадгалах ёстой талаар би Тагнуулын ерөнхий газар руу албан бичиг илгээсэн.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор аюултай ачааг Толгойтод буулгахгүй. Дүнжингаравын осол бидэнд том сургамж болов. Энэ төмөр замд миний ашиг сонирхол байхгүй. Цаашдаа энэ төмөр замыг УБТЗ-ын замтай холбох талаар хэлэлцэх шаардлагатай.
Толгойт өртөөнд импортын ААН-үүд олон тонн шатахууныг гурван сар хадгалсан.
УБТЗ өндөр үнээр вагон, цистерн түрээсэлдэг. Тэр хэрээр төгрөг гадагшилдаг. 10 болон түүнээс дээш жилийн насжилттай, хуучин вагон түрээсэлж байсныг би тушаал гарган болиулсан. Энэ нь хэд хэдэн компанид таалагдаагүй тул намайг янз бүрээр бичиж байна.
-"Монголын төмөр зам", "Таван толгой төмөр зам"-ыг нэгтгэсэн нь мөн ашиг сонирхлын үүднээс гаргасан шийдвэр үү?
-Үгүй
-БНХАУ-ын "Чайна энержи" компанид 16 жилийн турш нүүрсээ хямд үнээр нийлүүлнэ гэсэн шүүмжлэлд та юу хэлэх вэ?
-Шулуухан хэлье. Энэ хогийг одоо л худалдахгүй бол Баабарын хэлсэн шиг нүүрс хог болно. Бид хойд хөршөөс шатахуун авахгүйгээр, урд хөршдөө нүүрсээ худалдахгүйгээр яаж амьдрах вэ? Агаарын юм ярих юм.
"Чайна энержи" компанитай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан гэрээ байгуулсан. Гэхдээ би энэ ажлын хэсэгт багтсан хүний хувьд хэлэхэд сүүлийн гурван жилд манай төлөөлөгчид урд хөрштэй нийт 52 удаа уулзжээ. Гэсэн ч Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл урагшлаагүй.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар маш сайн ажилласан. Энэ гэрээгээр бид аль нэг талд давуу тал олгоогүй, харилцан ашигтай гэрээ болсон.
Нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээр нийлүүлнэ. Үнэ унавал бидний "Чайна энержи" компанид өгөх үнэ унана, өсвөл дагаад өснө. Үнийн индекс тогтоосон юм. 70 ам.доллараар 20 жилийн турш нүүрс нийлүүлнэ гэдэг нь худлаа. Энэ бол явуулга, ингэж улс төр хийж болохгүй. Бид өөрсдөө гуйж байж урд хөрштэй гэрээ байгуулсан. Тэд биднийг гуйхгүй.
-Говийн бүсийн чиглэлд хийж буй уул уурхайн тээвэрлэлтийг яагаад зогсоосон бэ?
-Манай улсын нийт шатахууны 70 очим хувийг уул уурхайн компаниуд ашигладаг. Иймд хойноос говийн бүс рүү шатахуун тээвэрлэдэг. Тэндхийн зам там болсон. Олон жилийн өмнө говьд авто зам барихдаа бодит жин нь 44 тонны машин зорчихоор барьжээ.
Гэтэл одоо 70 тонноор зөөдөг, замаа эвддэг. Мөн шатахуун импортлогчид говьд агуулахгүй. Уг нь зориулалтын агуулахад хадгалах ёстой. Энэ онд улсын төсвөөс 170 тэрбум төгрөгөөр зам засна. Иргэдийн татварын мөнгөөр барьсан, зассан замыг ААН-үүд эвдээд байж болохгүй. Шатахуун импортлогчид энэ шийдвэрийг эсэргүүцэн, олон хоног яамны гадаа зогслоо. Нийгмийн сүлжээгээр шууд дамжуулалт ч хийсэн.
-Шатахууны агуулахгүй ААН-үүдийн нэрсийг хэлээч сайд аа.
-Би тэдний нэр төрд халдахыг хүсэхгүй байна. Гэвч агуулахаа барихгүй бол, 44 тонноос илүү жинтэй тээвэр хийгээд байвал би зарлана. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам агуулахгүй ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй.