2025.05.30
Р.Сэддорж: Тус хуулийг энэ удаадаа хэлэлцэх эсэхийг нь дэмжээд ажлын хэсэг гаргаад ажиллаж болох уу?
УИХ-ын чуулганы 2025/05/30 өдрийн нэгдсэн хуралдаанаар “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Р.Сэдддорж:
Сумын ИТХ-ын байгаль орчны зөвлөл болон төсөл хэрэгжих газар нутгийн багийн иргэдийн нийтийн хуралд танилцуулдаг байх нь шаардлагатай. Энэ хуулийн 7.14т засаг дарга 10 хоногт хариу өгөхгүй бол зөвшөөрсөнд тооцно гэсэн заалт орж байна. Энэ бол болохгүй. Тийм учраас энэ хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжээд ажлын хэсэг гаргаад ажиллаж болох уу? Ажлын хэсэг гаргаад бүс болгоноос гишүүд оролцоод явбал зүгээр болов уу гэж бодож байна.Ажлын хэсэг гаргаад хэдий хугацаанд ажиллаж болох вэ? Үүнийг ул суурьтай ажиллах хэрэгтэй, судлах хэрэгтэй, хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй байна.
Түүний асуултад, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хариуллаа.