2025.05.30

Д.Ганмаа: Хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлын үнэлгээг хэрхэн хийх вэ?

УИХ-ын чуулганы 2025/05/30 өдрийн нэгдсэн хуралдаанаар “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Ганмаа байр сууриа илэрхийллээ.

Эдийн засгийн нөхцөл байдал бол уул уурхай. Тэрийг тулгуурлахаас өөр арга байхгүй. Бид нар цалин мөнгө хангамж бүх л асуудал шийдэгдэнэ. Одоогийн нөхцөл байдал дээр. Байгаль орчны үнэлгээг харьцангуй сайн хийгээд явдаг юм. Байгаль орчны үнэлгээнүүдийг хийгддэг ажил байгаа. Энэ шинэ орж ирсэн хуулиар ч гэсэн нэлээн хэдэн сайжирсан юмнууд байна. Гэхдээ энд нэг зүйл дутагддаг нь. Сая энэ хуулиар ч гэсэн яг дутагдаж байна. Хуулийн төслийн 7.7-д зааснаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээний нэмэлт тодотгол нийгмийн нөлөөллийн болон эрүүл мэндийн үнэлгээний талаарх зохицуулалтыг тусгана гэсэн нэмэлт өөрчлөлт орсон байна. Нэмэлт өөрчлөлтийг харахаар тулгарч байгаа хэд хэдэн асуултууд нь юу вэ гэхээр нэгдүгээрт, хүний эрүүл мэндийн талаар үнэлгээг хийхдээ энэ нь яг аль хэсэгт энэ үнэлгээгээ оруулахаар шийдэгдсэн бэ? Жишээлбэл энийг тодруулаад асуухаар зэрэг журмаараа заана гэж орсон байдаг. Журам руу нь ороод үзэхээр тодорхой хэрэглэхээр процесс алга байна гэж хэлэхэд буруудахгүй. Хүнээ үзэх юм уу, оношлох юм уу, тодруулах юм уу, лабораторийн шинжилгээ хийх юм уу хийх юм бол ямар ямар лабораторийн шинжилгээ хийх юм тэрийг хийх хүчин чадал нь байгаа юу болохгүй юу. Гараад л асуудал үүслээ. Тэрийг яаж үнэлэх вэ гэдэг асуудал огт тусгагдаагүй. Тусгагдсан зүйлүүд нь маш тодорхой биш тэрийг хараад хийх ямар ч боломжгүй байна. Ийм байгаа нөхцөлд ард иргэд бид нарын хийж байгаа үйл ажиллагаанд уур уурхайн асуудалд аюулгүй байна. Үүнийг хамгаална энэ дээр нь эрсдэлийг зохицуулна гэдэг итгэл үнэмшил хаанаас төрөх вэ гэдэг асуудал хурцаар тавигдаж байгаа юм шиг  сэтгэгдэл төрж байна. Хоёрдугаарт байгаль орчинд хийж байгаа үнэлгээг гадаадад байгаа улс орны үнэлгээтэй хэрхэн зохицож байна вэ?  Магадгүй өөрчилсөн шинэчилсэн асуудлаа засаад юм уу дараа нь журмаар зохицуулалт орж ирье гэж төлөвлөж байгаа байж магадгүй. Хуулиа давсан журмууд байна. Журмаар зохицуулахаар асуудлууд дагаж байна. Журмууд нь хуультайгаа хэрэгжихгүй байна. Гарч байгаа тогтоолууд нь хөрсөн дээр буухгүй байна. Тиймээс үүнийг засаад олон улсын жишигтэйгээ тааруулаад тэрийгээ үнэлэх шалгуур үзүүлэлтүүдээ оруулаадаад, шалгуур үзүүлэлтүүд нь хэмжигдэхүйц, тодорхойлж цаг хугацаандаа хамрагдсан байдлаар хийхийг санал болгож байна.