Б.Бат-Өлзий: ААН-үүдийн мөнгөн хөрөнгө зах зээл дээр эргэлдэх ёстойгоос биш барьцаа болох ёсгүй
УИХ-ын чуулганы 2025/05/30 өдрийн нэгдсэн хуралдаанаар “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл орж ирж байгаа. Харамсалтай нь орон нутгийн иргэдээс санал бараг аваагүй. Байгаль орчиндоо амьдарч байгаа иргэдийн амьдрах нөхцөл байдалтай холбоотой асуудлаа ч бас бүрэн дүүрэн судалж шийдвэрлээгүй байдалд орж ирж байна.
Нэгдүгээрт,
Зэрэглэл 1, 2, 3 гээд хуваачихсан. Энэ зэрэглэлүүдийнх нь томьёолол нь байхгүй. 7.9 дээр төслийг байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил хүчин чадлыг харгалзан дараах байдлаар ангилна. 7.9.1 зэрэглэл 1, 7.9.2 зэрэглэл 2, 7.9.3 зэрэглэл 3 гээд л ангилчихсан. Ямар ч томьёолол байхгүй. Зэрэглэл нэг нь ямар газар нутаг ямар цар хүрээнд яах юм бэ гэдэг нь тодорхойгүй. Яаж шийдвэрлэх нь ойлгомжгүй байдалтай.
Хоёрдугаарт,
зэрэглэл 1, 2, 3 гэж ангилчхаад нөлөөллийн үнэлгээнд нэмэлт тодотгол хийх болон тодорхой хэмжээний нарийвчилсан үнэлгээтэй холбоотой асуудлуудыг аминдаа заах гэж оролдсон байна. Гэтэл менежментийн төлөвлөгөөгөө мартчихсан. Менежментийн төлөвлөгөө чинь жил тутам үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн чухал нь. Гэхдээ нэгэнт ерөнхий үнэлгээ нарийвчилсан үнэлгээг ААН-үүддээ ээлтэй урт хугацаанд байлгая гэж оруулж ирж байгаа бол менежментийн төлөвлөгөөгөө ч гэсэн тэр хэлбэр лүүгээ л оруулж өгөх ёстой. Тэр заалтаа ерөөсөө хөндөөгүй. Өөрөөр хэлбэл бол уул уурхайн компаниуд өнөөдөр ажил эрхэлье аялал жуулчлалын компаниуд ажил эрхэлье, дэд бүтэц барилга байшинтай холбоотой үйл ажиллагаа явуулъя гэвэл энэ менежментийн төлөвлөгөөгөөр жил тутамдаа тодорхой хэмжээнд байгаль орчинд нөлөөлөх зардал хөрөнгө мөнгөний асуудлуудыг шийдвэрлэж гарч байгаа юм. Гэтэл энэ дээрээ хөндөөгүй орхичихсон. Жил болгон батална. Хэрвээ тэр батлагдахгүй бол тухайн компанийн үйл ажиллагаа тухайн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа явахгүй. Ийм сөргөлдөөнтэй заалтууд энэ дотор байна.