Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Уянга байр сууриа илэрхийллээ.
Нөлөөллийн үнэлгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй санал нэгдэж байгаа. Нэгдэхгүй байгаа зүйлүүд байгаа. Орж ирсэн төслөөр бол их олон зөв зүйтэй санаачилгууд гараад. Бүрэн бол яг хуулийн төсөлдөө суугаагүй гэж харж байгаа. Өнөөдөр хэлэлцүүлэг дээр олон гишүүд энэ зөвхөн аливаа төсөл хэрэгжүүлэхэд орон нутгаас, хороодоос, дүүргээс санал авахдаа зөвхөн сум дүүргийн Засаг дарга нараас хариу авъя гэсэн байдалтай хуулийн төсөл орж ирж байгаад эсэргүүцсэн дүр зурагтай байх шиг байна. Гэхдээ энэ дээр бол нэг зүйлийг бас хэлэх нь зүйтэй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай гээд хууль байгаа. Тэгэхээр сум дүүргийн Засаг дарга нар өөрсдийнхөө дотоод зохион байгуулалтыг багийн болон хороодынхоо нэгжүүдээр холбогдох асуудлыг хэлэлцүүлээ гээд саналыг нь авах бол бүрэн боломжтой. Ийм үүрэгтэй байгууллага. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамныхан энийг бодож энэ хуультай хуулийн уялдаа нь хангагдаж санал нь хангалттай ирчихнэ гэж үзсэн байх гэж найдаж байна. Тэгэхдээ энэ заалт 10 хоногийн дотор хариу өгнө гэдэг нь жаахан богинохон байгаад байж магадгүй. Тэгэхээр энэ дээр бол нэгэнт хөндөгдөөд орж ирж байгаа заалт учраас сайжруулаад явах бол бүрэн боломжтой. Санал нэгдэхгүй байгаа нэг зүйл болон заавал өнөөдөр чуулганы индэр дээрээс хэлэх шаардлагатай байгаа зүйл нь энэ байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль бол зөвхөн уул уурхайн төсөлтэй холбоотой хууль биш. Энийг бол заавал тодруулж хэлэх хэрэгтэй байна. Энэ хуулийн заалт дээрээ төсөл гэдгээ тодорхойлохдоо шинээр байгуулах болон ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, уул уурхай, барилга байгууламж гээд бүгдийг оруулж өгдөг том хууль байгаа. Тэгтэл иргэдийн хүсэлтээр байгаль орчинтой холбоотой мэдээллийг авах ямар нэгэн үнэлгээ хийлгэх энэ шинээр хуулийн төсөлд орж ирж байгаа 14.1.2 14.1.4 18.4 гээд энэ иргэдийн хүсэлтийн дагуу хийх аливаа асуудал нь дандаа газрын хэвлийн баялгийн ашиглалт гээд уул уурхай руу чиглэчихсэн зохицуулалтууд ороод ирж байгаа. Эгийн гол Эрдэнэбүрэнгийн УЦС-ууд Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал, төмөр зам, авто зам бүгдээрээ л байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх шаардлагатай төслүүд. Тэгэхээр энэн дээр иргэдийн энэ саналыг яаж авах юм. Зохицуулалтууд нь газрын хэвлийн баялаг гээд уул уурхай руу чиглэчихсэн байгаа нь учир дутагдалтай. Тэгэхээр эдгээр нь тэгэхдээ хөндөгдөөд орж ирсэн заалт учраас бид нар хэлэлцүүлгийн явцад сайжруулаад явчхаж болно. Одоо хэрэгжиж байгаа төслийн нөлөөлөлд өртөж байгаа бүс гэж юуг хэлэх юм. Нөлөөлөлд өртөж байгаа иргэн гэж яг хэнийг хэлэх юм гэдэг тодорхойлолт орж ирэх ёстой. Энэ орж ирээгүй. Бид нар хэлэлцүүлгийг нь дэмжээд явлаа ч тодорхойлолтыг хаана оруулах юм. Тэгэхээр энэ нөгөө дэмжихгүй байгаа асуудлын гол шалтгаан нь энд байгаа. Нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийдэг болно гэдэг бол дэвшил. Байгаль орчны үнэлгээг 8 жил тухайн салбарт ажилласан хүн хийнэ гэж байгаа юм бол. Нийгмийн нөлөөллийг яг хэн хийх вэ гэдэг зохицуулалтууд бас байхгүй.