2012.06.02
Сая төгрөг орон нутгийг зорьжээ
Иргэдэд сая төгрөгийн эхний ээлжийг өнгөрсөн долоо хоногоос эхлэн олгож эхэлсэн билээ. Энэ хүрээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эхний ээлжинд 333 мянган төгрөг авч байгаа. Тэгвэл хөдөө, орон нутаг дахь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнөөг хүртэл мөнгөө авч эхлээгүй байсан билээ.
Орон нутгийн хувьд хараахан санхүүжилт шийдэгдээгүй байсан юм. Харин өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны дараа Сангийн сайд Д.Хаянхярваа хөдөө орон нутгийн иргэдэд олгох сая төгрөгийн санхүүжилт өнөөдөр замдаа гарч байгаа гэдгийг дуулгалаа. Ингэснээр орон нутгийн иргэд маргаашнаас эхлэн сая төгрөгийнхөө эхний ээлжийг авах боломжтой болж байгаа юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.