2012.05.25

Франсуа Олланд Афганистанд гэнэтийн айлчлал хийлээ

Энэ сарын 15-нд тангараг өргөсөн Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Афганистанд гэнэтийн айлчлал хийжээ. 


Олланд Кабул хотын баазад байгаа франц цэргүүдтэй уулзахаар хэдхэн цагийн хугацаатайгаар очсон байна.

Хэвлэлийнхний мэдээлснээр тэрбээр Францын батлан хамгаалах болон гадаад хэргийн сайд нартай ирсэн ажээ.

Франсуа Олланд ерөнхийлөгч болсныхоо дараа “2012 оны сүүл гэхэд Афганистанаас цэргээ гаргаж дуусна” хэмээн мэдэгдэж байсан юм. Өөрөөр хэлбэл, Николя Саркозигийн төлөвлөж байсан хугацаанаас бараг жилийн өмнө цэргээ гаргахаар төлөвлөөд байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.