2012.05.24

Францын Ерөнхийлөгч Украинд очихгүй

БРЮССЕЛЬ./ИТАР-ТАСС/. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Украинд болох Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг /ЕАШТ/ очиж үзэхгүй. 


Энэ тухайгаа тэрбээр Европын Холбооны /ЕХ/ албан бус хүрээнд болсон дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгджээ.

"Би хөлбөмбөгийн хорхойтон мөн, гэхдээ Украинд болж байгаа үйл явдал бол үнэхээр асуудал болоод байна" гэж Олланд сэтгүүлчдийн асуултад хариулсан байна. Тавдугаар сарын эхээр болсон ЕХ-ны гишүүн 27 орны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Юлия Тимошенкогийн хэрэгтэй холбогдуулан Евро-2012 тэмцээнд улс төрийн бойкот зарлах эсэх талаар тодорхой шийдэлд хүрч чадаагүй ажээ. Тиймээс хөлбөмбөгийн баг нь уг тэмцээнд оролцож байгаа Европын орнуудын тэргүүн нар Украинд очих эсэхээ өөрсдөө шийдэхээр болсон байна.

Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ бүх үйл явдал нь ЕАШТ-ний спорт талд нь нөлөөлөхгүй бөгөөд зөвхөн улс төрчид оролцох эсэх талаар яригдаж байна. Хөлбөмбөгийн багууд оролцох уу гэдэгт эргэлзэх хэрэггүй ажээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.