2012.05.02

Хиллари Клинтон Бээжинг зорилоо

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Бээжинг зорьсон байна. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр түүний айлчлалын гол зорилго нь Хятадын тэрс үзэлтэнг АНУ-ын Элчин сайдын яам орогнуулснаар хоёр улсын дипломат харилцаанд суусан сэвийг засах юм.
 
Тэрс үзэлтэн Чэн Гванг чэнгийг дэмжигчийн хэлснээр Чэн Хятадад оршин суух шаардлага болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус улсад шинэчлэл хийх хэрэгтэй байгааг уламжилсаар байгаа гэнэ. Үүнээс үүдэн АНУ болон Хятадын харилцаа хурцдаж болзошгүй байгаа юм.
 
Чэн дэлхийн тагнуулын томоохон байгууллагын баривчилгаанаас зугтаж чадсан нь “ид шид” байсан төдийгүй Хятадын хүчний байгууллагынхны үзэж буйгаар түүнд гадаадын тагнуулын байгууллага тусалсан байж болзошгүй аж.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.