2012.04.30

Малайзад эсэргүүцлийн жагсаал болж байна

Малайзын нийслэл Куала Лампур хотод олон арван мянган хүн оролцсон жагсаал болж, эрх баригчдаас улс төрийн шинэчлэл хийхийг шаардаж байна.

Хууль сахиулагчдын мэдээлснээр жагсагчдын тоо 30 мянгад хүрчээ. Харин орон нутгийн хэвлэлүүд тэнд 60 орчим мянган хүн байсан тухай онцолсон байна.

Жагсагчид уржигдар нийслэл хотынхоо төв талбайд цугласан бөгөөд түүнээс хойш гудамжуудаар пайз барин алхсаар байгаа аж. Малайзын хууль сахиулагчид тэднийг тараахын тулд нулимс асгаруулагч хий, ус цацаж, 400 орчим хүнийг баривчилжээ.

Тус улсын сөрөг хүчнийхэн жагсагчдыг дэмжиж, Малайзын эвслийн Засгийн газрыг өөрчлөх цаг болсон гэдгийг онцолсон байна. Ямартай ч энэхүү эсэргүүцлийн жагсаал намжих төлөвгүй байгаа тухай "BBC" агентлаг мэдээлжээ. Тиймээс Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак парламентаа тарааж, дахин сонгууль явуулж магадгүй юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.