Австрали улс ерөнхий консулын газраа Улаанбаатарт нээнэ
2012.04.07

Австрали улс ерөнхий консулын газраа Улаанбаатарт нээнэ

Энэхүү ёслолын ажиллагааны үеэр Дэд сайд Г.Тэнгэр Монгол-Австралийн харилцаа өргөжин бэхжиж байгааг цохон тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхий сайдын 2011 онд Австрали Улсад хийсэн айлчлалын дүнгээр Улаанбаатар хотноо Австрали Улсын төлөөлөгчийн газар нээх асуудал ийнхүү биеллээ олж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн виз мэдүүлэх ажиллагааг хөнгөвчлөх үүднээс монгол иргэд Австрали Улсад зорчихдоо Улаанбаатар дахь Ерөнхий консулын газраар дамжуулан виз мэдүүлж байх боломжийг судалж үзэхийг санал болгов. Монгол Улс 2008 онд Австрали Улсын нийслэл Канберра хотноо ЭСЯ-аа нээсэн.

Австрали Улсын Ерөнхий консулын газар нээгдсэнээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад орны 3 дахь Ерөнхий консулын газар болж буйгаараа онцлог юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.