В.В.Путин Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нарт хариу илгээв
2012.03.28

В.В.Путин Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нарт хариу илгээв

ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсанд нь баяр хүргэсэнд талархлаа илэрхийлсэн хариу илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нарт тус тус ирүүлэв.

Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ирүүлсэн илгээлтдээ ОХУ нь эдийн засгийн болон соёлын нягт холбоотой ойрын хөрш, найдвартай түнш болох Монгол Улсад онцгой халуун дотноор ханддаг хэмээн дурдаад, манай хоёр ард түмний ашиг сонирхолын үүднээс хоёр талын хамтын ажиллагааг хамтын хүчин чармайлтаар илүү өндөр түвшинд хүргэж, шинэ сонирхолтой төсөл, үйл хэргүүдээр баяжуулж чадна хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.