Бүгд Найрамдах Кени улстай дипломат харилцаа тогтоов
2012.03.23

Бүгд Найрамдах Кени улстай дипломат харилцаа тогтоов

Эдүгээ дипломат харилцаагүй НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд манай улс Бүгд Найрамдах Кени Улстай энэ сарын 22-нд Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, Консулын харилцааны тухай Венийн Конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиров.Дипломат харилцаа тогтоох тухай холбогдох Хамтарсан албан мэдээнд НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч нар гарын үсэг зурав.

Кени улстай дипломат харилцаа тогтоосноор манай улс дэлхийн 164 улстай дипломат харилцаатай болж, хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенээ дэмжиж хамтран ажиллах илүү боломж нээгдлээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.