2012.04.17
Дэлхийн банкны ерөнхийлөгч сонгогдов
Жим Ён Ким ДБ-ны одоогийн ерөнхийлөгч Роберт Зелликийн бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа буюу долдугаар сарын 1-нээс эхлэн үүрэгт ажилдаа албан ёсоор орох юм. Тэрбээр ирэх таван жилийн хугацаанд тус банкийг удирдана. Кимээс гадна ДБ-ны ерөнхийлөгчийн албан тушаалд Нигерийн Сангийн сайд Нгози Оконжо-Ивеала өрсөлдсөн юм. Өмнө нь мөн Колумбийн Сангийн сайд асан Хосе Антонио Окампа өрсөлдөж байсан боловч дөрөвдүгээр сарын 13-нд нэрээ татсан байна.
Жим Ён Ким 1959 онд Сөүл хотод төрсөн бөгөөд таван настай байхад нь гэр бүлийнхэн нь АНУ-д цагаачлан гарчээ. Тэрбээр 1987 онд эмзэг бүлгийнхэнд эмнэлгийн тусламж үзүүлдэг "Partners In Health" гэдэг буяны байгууллагыг үүсгэн байгуулалцаж байсан байна. Хожим нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ерөнхий захирлын зөвлөх болж, мөн тус байгууллагын ДОХ-той тэмцэх асуудал хариуцсан департаментыг удирдаж байв. Тэрбээр 2009 оноос хойш Дартмутын коллежийн захирлаар ажиллажээ.
Жим Ён Ким сонгогдсоноороо АНУ-ын төлөөлөгч ДБ-ны ерөнхийлөгчөөр сонгогддог харин Олон улсын валютын сан гэх зэрэг олон улсын томоохон байгууллагуудын захирлын албан тушаалыг европчууд хашдаг гэдэг хагас зуун жилийн турш тогтсон уламжлалыг батгатгасан явдал боллоо гэж Франс Пресс агентлаг тэмдэглэсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.