2012.04.11
Өмнөд Африк болон Хятад улсуудын стандартыг судлав
Тус сургалтанд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр, Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын төлөөлөл, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Л.Дондог, Дэлхийн банкны олон салбарыг хамарсан техник туслалцааны төслийн нягтлан бодох бүртгэл, дотоод аудитын бүрэлдэхүүн хэсгийн багийн ахлагч ноён Давид Аи, Дэлхийн банкны Санхүүгийн удирдлагын шинжээч Д.Бадамчимэг нар оролцлоо.
Төлөөлөгчид Өмнөд Африкийн Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт, Нягтлан бодох бүртгэлийн стандартын хороо, Санхүүгийн тайлагналын хяналтын хороо, Хараат бус аудитын зөвлөл болон Өмнөд Африк Улсын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй компаниуд мөн БНХАУ-ын Сангийн яам, Хятад Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт зэрэг хэд хэдэн мэргэжлийн байгууллагуудад айлчилж санал солилцсон.
Тус танилцах сургалтаар ӨАБНУ, БНХАУ-ын нягтлан бодох бүртгэл, аудитын хууль эрх зүйн орчин, хяналтын тогтолцоо, аж ахуйн нэгж байгууллага дахь СТОУС-ын хэрэглээ, уулзалт зохион байгуулсан байгууллагуудын ерөнхий чиг үүрэг болон бусад холбогдох асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авч харилцан санал солилцсон нь ихээхэн ач холбогдолтой ажил боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.