2012.04.22
БНАСАУ хиймэл дагуулаа цаашид хөөргөнө
АНУ, Өмнөд Солонгос, Япон улсуудаас эсэргүүцсэн ч Хойд Солонгос хиймэл дагуулаа урьдын нэгэн адил хөөргөнө гэж ЦТАК мэдээллийн агентлагаас тараасан сансрын технологийн хорооны төлөөлөгчийн мэдэгдэлд өгүүлжээ.Хиймэл дагуулын хөөрөлт «сонгун» бодлого ба сансрын уудмыг энх тайвны зорилгоор эзэмших урт хугацааны хөтөлбөрт нийцэж байгааг тэмдэглэсэн байна. Түүнчлэн хорооны төлөөлөгч 4-р сарын 13-нд «Кванменсон-3» хиймэл дагуулыг хөөргөснийг алсын тусгалтай пуужингийн туршилт хэмээн нэрлэсэн Вашингтон, Сөүл хоёрыг шүүмжлэв.
БНАСАУ эрх мэдэлд нь байгаа бүх хэрэгслийг улс орныхоо тусгаар тогтнол, нэр төрийг хамгаалахад ашиглаж, эдийн засгаа хөгжүүлэхийн тулд хиймэл дагуулаа үргэлж хөөргөнө гэж тэрээр тэмдэглэн хэлжээ. Тус хорооны төлөөлөгчийн хэлснээр бол БНАСАУ «ард түмэн социализмын давуу талыг ашиглаж байгаа учир бүсээ чангатгахгүй. Иймээс америкийн хүнсний бүтээгдэхүүний тусламжгуйгээр ч амьдрана».
4-р сарын 17-нд БНАСАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч «НҮБ-ын АЗ-ийн шудрага бус үйл ажиллагааг» няцаав. АЗ хиймэл дагуулаа хөөргөх эрхий нь хасахыг оролдож, энэ салбарт хоёр нүүрт бодлого явуулж байна хэмээн БНАСАУ үзсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.