2012.04.30
Бен Ладены гэр бүлийнхэнд орогнох эрх олгов
ЭЛЬ-КУВЕЙТ./ИТАР-ТАСС/. Саудын Арави улс Усама бен Ладены гэр бүлийн гишүүдэд хүмүүнлэг ёсны үүднээс орогнох эрх олголоо.
Гэхдээ террорист "Аль-Каида" байгууллагын толгойлогч агсны гэр бүлийнхэн Саудын Аравийн Жидда хотод хүрэлцэн ирсэн тухай мэдээлэл алга байна. Харин Пакистаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар, бен Ладены гурван бэлэвсэн эхнэр, долоон хүүхэд, дөрвөн ач тус улсыг орхин гаржээ.
Тэднийг өнгөрөгч баасан гарагт Пакистанаас Саудын Аравид шилжүүлэн өгсөн байна. Бен Ладены бэлэвсэн эхнэрүүд нь Саудын Аравиас гаралтай учир өөрсдийнх нь хүсэлтээр хөөн гаргах орноор тус улсыг сонгожээ. Харин удаан үргэлжилсэн хэлэлцээний эцэст тэдний цаашид оршин суух газраар Жидда хотыг сонгосон байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.