Хятадын тэрс үзэлтэн АНУ-аас тусламж  хүсчээ
2012.05.05

Хятадын тэрс үзэлтэн АНУ-аас тусламж хүсчээ

-Хиллари клинтон хятадад айлчилж байна-

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клин­тон Хятадад албан ёсны айлч­лал хийж байна. Талууд жил бүр хоёр улсын стра­тегийн түншлэл болон хам­тын ажиллагааг бэхжүүлэх­тэй холбоотой гэрээ хэлэл­цээг хийдэг уламжлалтай юм. Дөрөв дэх удаагийн эл уул­залтад оролцохоор Х.Клин­тон тус улсад ийн айлчилж байгаа аж.

БНХАУ-ын дарга Ху Жиньтао түүнийг Бээжин хотноо хүлээн авч уулзахдаа хоёр тал итгэлтэй харилцааг бий болгох ёстойг онцолж байв. Харин Х.Клинтон Хята­дыг Ираны цөмийн хөтөлбөр болон Солонгосын хойг дахь нөхцөл байдалтай холбоо­той асуудлуудыг шийдвэр­лэхэд хүчин чармайхыг уриал­сан байна. Тэрбээр мөн Хятад дахь хүний эрхийг хамгаалах тухай асуудлыг хөндөхдөө тэрс үзэлтэн Чэнь Гуан­чэний талаар юу ч дур­даагүй аж. Энэ­хүү уулзал­тын хүрээнд талууд худалдаа, аюулгүй байдал, дэлхийн эдийн засгийн асуудлыг ч бас хөнджээ.

Тэрс үзэлтэн

Чэнь гуанчэн

Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч, хөгжлийн бэрх­­­шээлтэй тэрс үзэлтэн Чэнь Гуанчэн Шаньдун хот­ноо гэрийн хорионд байгаад хоёр жил болсон билээ. Ха­раагүй тэр­бээр саяхан гэрээ­сээ оргосон бөгөөд хаана байгаа нь то­дорхой бус бай­сан юм. Бээ­жин дэх АНУ-ын ЭСЯ-нд бүгж байсан түүнд Хятадын эрх баригчид өөрт нь болон гэр бүлд нь аюул заналхийхгүй, их сур­гуульд үргэлж­лүүлэн сурахад нь тусламж үзүүлэх баталгаа өгчээ. Үүний дараа тэрээр тус яам­наас гарч Бээ­жин хотын эмнэлэгт хэвтжээ. Гэрийн хорионд байсан тэрбээр өн­гөрсөн сарын 22-нд Шаньдун дахь гэрээсээ зугтахад дэм­жиг­чид нь тусалсан гэдэг. Үүний­хээ дараа тэрээр БНХАУ-ын Төрийн Зөвлийн Ерөнхий сайд Вэнь Зябаод хандан захидал илгээсэн байна. За­хидал­даа эрхийг нь зөрчиж буй барим­туудыг шалгах хүсэлт тавь­жээ.

40 настай Чэнь Гуанчэн  Хятадын "Нэг гэр бүл-нэг хүү­хэд" бодлогын эсэргүүцэгч гэдгээрээ алдартай. Хятадын эрх баригчид уг бодлогоо хэрэгжүүлэхдээ эмэгтэйчүү­дийг албадан үр зулбах, үрийн сувгийг боох зэргээр эрхийг нь зөр­чдөгийг хатуу шүүмжилж ирсэн. 2006 онд Хята­дын цагдаа нар түүнийг ба­рив­чилж шоронд хорьсон  юм.

Дөрвөн жил ял эдэлсэн түүнийг үргэлж­лүүлэн гэрийн хорионд байл­гасан ч тэрээр оргосон билээ. Энэ нь АНУ болон Хятадын харилцаанд сэв суул­гаад байсан юм. Ямартай ч Чэнь Гуанчэн АНУ-аас аюулгүй байдлыг нь хан­гах талаар тусламж хүсээд байгаа аж. Гэвч АНУ энэ та­лаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.