“Барилга орон сууц-2012” эхэллээ
“Ногоон барилга-Хөгжлийн гарц” уриан дор “Барилга орон сууц 2012” үзэсгэлэн яармаг өнөөдрөөс эхлэн 28-ныг хүртэл “Мишээл Экспо” төвд үргэлжилнэ. Уг яармаг нь Монголын барилгын салбарт ногоон барилгын технологийг хөгжүүлэх, нэвтрүүлэх барилгын салбарынхан өөрсдийн үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар олон нийтэд хүргэх зорилготой аж. Үзэсгэлэнгийн үеэр барилга, орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, үл хөдлөх хөрөнгө худалдаалагч, зуучлагчид, барилгын шинэ материал, техник технологи нэвтрүүлэгчид болон банк санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид зэрэг нийт 110 компани оролцох юм байна. Үзэсгэлэн, яармагийн Ерөнхий зохион байгуулагчаар Барилга.мн, БЗМТөв, хамтранзохион байгуулагчаар ЗТБХБЯам, ГХБГЗЗГазар, МҮХАҮТанхим, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Монголын ногоон барилгын хүрээлэн дэмжин оролцоно.