2012.04.07
Гаалийн татвар нэмэгдэж, автомашины үнэ өсчээ
Машин жолоодно гэдэг өмнө нь 99 хувь эрчүүдийн ажил байсан бол өнөөдөр жолоо атгагчдын 50-иас илүү хувь нь эмэгтэйчүүд болжээ. Машины бизнес цэцэглэж, Япон, Солонгос, Герман, АНУ-аас машин импортолж, олон хүмүүс энэ наймаа руу хошуурсан. Хавар болж буйтай холбогдуулан автомашины үнэ ямар байгааг сонирхлоо.
Хавар, зуны цагт автомашины гүйлгээ нэлээд ихэсдэг. Энэ ч утгаараа авто техникийн худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон захын нэг "Да хүрээ"-г зорилоо. Олны хөл холхисон гэхээсээ илүү төмөр хүлэг чихэлдсэн хашаагаар орлоо. Хэн, хэзээ ирж машин авах бол гэсэн горьдлого дүүрэн харцаар наймаачид нь угтав.
Энэ жилийн хувьд автомашины борлуулалт муу байгааг ченжүүд нуухгүй байв. Ерөнхийдөө өдөр тутам ийм байдалтай болоод удаж байгаа гэж тэд ярьсан юм. Машины бизнес хоёр жил гаруй эрхэлж байгаа ченж С.Дагва БНСУ-аас машин оруулж ирдэг нэгэн гэнэ. Тэрээр "Он гараад машины борлуулалт эрс буурсан. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар буурсантай холбоотой" гэж байлаа.
Хавар, зуны цагт автомашины гүйлгээ нэлээд ихэсдэг. Энэ ч утгаараа авто техникийн худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон захын нэг "Да хүрээ"-г зорилоо. Олны хөл холхисон гэхээсээ илүү төмөр хүлэг чихэлдсэн хашаагаар орлоо. Хэн, хэзээ ирж машин авах бол гэсэн горьдлого дүүрэн харцаар наймаачид нь угтав.
Энэ жилийн хувьд автомашины борлуулалт муу байгааг ченжүүд нуухгүй байв. Ерөнхийдөө өдөр тутам ийм байдалтай болоод удаж байгаа гэж тэд ярьсан юм. Машины бизнес хоёр жил гаруй эрхэлж байгаа ченж С.Дагва БНСУ-аас машин оруулж ирдэг нэгэн гэнэ. Тэрээр "Он гараад машины борлуулалт эрс буурсан. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар буурсантай холбоотой" гэж байлаа.
-Машины үнэ хямдарлаа гэж гадуур яригдаад байгаа. Үнэн үү?
-Хүмүүс машины үнэ хямдарсан гэж яриад байгаа ч үнэн хэрэгтээ нэмэгдсэн гэхэд болно. Учир нь он гараад гаалийн татвар нэмэгдсэн байгаа. Өмнө нь 1.5 мотортой автомашинд гаалийн татвар гээд нэг сая 800 мянган төгрөг төлдөг байсан. Одоо бол 1.5 мотортой автомашинд гурван сая төгрөг төлдөг болсон. Татвар нэмэгдсэнээр автомашины ханш ч тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байгаа. Машин нь зарагдахгүй болохоор зарим ченжүүд машиныхаа үнийг 500 мянган төгрөгөөс нэг сая төгрөгөөр хямдруулж байгаа тал бий.-Борлуулалт хэр байна. Та хамгийн сүүлд хэзээ машин худалдав?
-Борлуулалт муу шүү. Өнгөрсөн жилийн өдийд автомашины борлуулалт маш сайн байсан. Одоо бол өдөрт энэ хашаанаас ганц хоёр машин зарагдвал их юм. Бараг долоо хоногт арай гэж нэг машин худалдаж байгаа. Хамгийн сүүлд гэвэл долоо хоногийн өмнө нэг машинаа зарсан.-Үнэ ханшаа сонирхуулахгүй юу?
-Манай зах дээр одоогоор зарагдаж буй хамгийн үнэтэй машин нь 50 сая төгрөгийн шинэхэн "Range rover", дараагаар нь "Land-100" 42 сая төгрөгөөр, дизель хөдөлгүүртэй "Land-100" 43 саяар зарагдаж байна. Хамгийн доод талын машин найман саятай л байна. "Sonato" есөн сая, "RAV-4 L" маркийн жийп машин 15 сая, "Honda CRV" 16 сая, "Теаnа" 12 сая, "Honda Fit" найман сая, 2004 оны дизель хөдөлгүүртэй "Nissan terrano" 16 сая, "X-trail" 16 сая төгрөгийн ханштай зарагдаж байгаа.-Автомашин худалдан авахаар ирсэн хүмүүс юуг анхаарвал зүйтэй вэ?
-Машины хувьд өнгө үзэмжээс илүү хамгийн чухал нь үйлдвэрлэсэн болон Монголд оруулж ирсэн он, "гүйсэн" километр. Он нь залуу байх тусмаа үнэ нь өндөр. Бага зам туулсан, өнгө үзэмж, хурд хүч нь илүү байдаг. Мэдээж машин авах гэж байгаа хүн "идэш" багатай, өнгө үзэмж сайтайг нь сонгохыг хүснэ шүү дээ.-Борлуулалт ихтэй, хүмүүсийн хамгийн их сонирхож худалдан авч байгаа автомашин ямар маркийн тэрэг байна?
-"Prius" хамгийн борлуулалт өндөртэй байгаа машин. Учир нь энэ машин хос тэжээлтэй буюу цахилгаан болон шатахуун хэрэглэдгээрээ санхүүгийн хувьд ч хэмнэлттэй учраас эрэлт ихтэй байгаа. "Pruis-20" маркийн "Тоёото" үйлдвэрийн машин 12 сая төгрөгний үнэтэй. Мөн Солонгос улсад үйлдвэрлэсэн хийгээр цэнэглэдэг "Соната" IV, V, VI машинуудыг иргэд их сонирхож авдаг.-Автомашины бизнес эрхэлдэг хүний хувьд Монгол оронд аль үйлдвэрийн машин эдэлгээ болоод тохиромж сайн байдаг вэ?
-Ер нь Монголын бартаатай замд "Тоёота" фирмийн машин илүү тохиромжтой байдаг. "Тоёота" компанийн гибрид хөдөлгүүртэй автомашин зах зээлд ноёрхлоо тогтоож байна. Тус компани гибрид технологийн салбарт тэргүүлэгч болсон бөгөөд хэрэглэгчид энэ салбарт "Тоёота" компани тэргүүлэгч хэмээн үзэх болсон, Үүнд, Тоёотогийн "Prius" машиныг нэрлэж болно.-Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн автомашины өнгөний сонголтын хувьд?
-Эрчүүд голцуу хар бараан өнгийг илүүд сонирхдог. Эмэгтэйчүүд нь тод өнгийн автомашиныг их сонирхдог нь анзаарагддаг л даа. Гэхдээ Монголд цайвар, цагаан, мөнгөлөг өнгийн автомашин зохимжтой. Учир нь ийм их тоос шороотой оронд шороонд дарагдсан ч мэдэгддэггүй ач холбогдолтой л доо. Ер нь "Да хүрээ" зах дээр 1994-2010 оны машинууд төрөл бүрээрээ л байна. Харин авдаг хүн л цөөхөн байна даа.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.