2012.04.07
Үхрийн махны үнэ өсчээ
2012 оны 4-р сарын 4-ний байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх 3-р сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.5 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.3 хувиар буурчээ. Махны дундаж үнэ: 2012 оны 4-р сарын 4-ний байдлаар өмнөх 3-р сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.7-2.4 хувиар өссөн бол, хонины махны үнэ 0.2 хувь, адууны махны үнэ 1.1 хувь, ямааны махны үнэ 1.1 хувиар буурсан байна.
2012 оны 4-р сарын 4-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7014 төгрөг, үхрийн мах /ястай/ – 7525 төгрөг, ямааны мах - 5500 төгрөг, адууны мах – 6157 төгрөг, хонины цул мах – 7500 төгрөг, үхрийн цул мах – 8563 төгрөгийн үнэтэй байв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.