Махны үнэ өсчээ
2012.03.20

Махны үнэ өсчээ

Үндэсний статистикийн хорооны 2012 оны 3-р сарын 14-ний байдлаар гаргасан судалгаа гарчээ.

Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх 2-р сарын дундаж үнэтэй харьцуулахад 5.3 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.1 хувиар өсчээ. Махны дундаж үнэ: 2012 оны 3-р сарын 14-ний байдлаар өмнөх 2-р сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 15.4 хувь, үхрийн махны үнэ 3.2-13.3 хувь, адууны махны үнэ 28.1 хувь, ямааны махны үнэ 26.9 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 0.2 хувь, үхрийн цул махны үнэ 5.2 хувь, адууны махны үнэ 1.0 хувь, ямааны махны үнэ 6.5 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ 4.9 хувиар буурчээ.

2012 оны 3-р сарын 14-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7057 төгрөг, үхрийн мах /ястай/ – 7118 төгрөг, ямааны мах - 5750 төгрөг, адууны мах – 6314 төгрөг, хонины цул мах – 7712 төгрөг, үхрийн цул мах – 8638 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2012 оны 3-р сарын 14-ний байдлаар гурилын үнэ өмнөх 2-р сар болон өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ны задгай 1-р зэргийн гурил 0.9 хувиар өссөн бол, савласан дээд гурилын үнэ1.4 хувиар буурсан байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2012 оны 3-р сарын 14-ний байдлаар элсэн чихрийн үнийг өмнөх 2-р сарын үнэтэй харьцуулбал 5.0 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 4.7 хувиар буурсан байна. Цагаан будааны үнийг өмнөх 2-р сар болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар буурсан байна...
Эх сурвалж
Үндэсний статистикийн хороо
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.