Автомашины үнэ буурав
2012.03.20

Автомашины үнэ буурав

Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж гаалиар орж ирэх машинуудын татвар нэмэгдсэн. Ингэснээр хуучин машин хилээр нэвтрэх боломжгүй болсон юм. Энэ байдлыг өмнөх саруудтай харьцуулахад машины үнэ 300-800 мянган төгрөгөөр буурсан байна.

Тухайлбал, "Nissan terrano" 2004 оны дизель хөдөлгүүртэй нь 16 саяас 15,5 сая, "Pajero" 22 сая, "Toyota 4wd" 16 сая, дизель хөдөлгүүртэй "Land-100" 43 сая, "Range rover" 45 сая төгрөгийн үнэтэй байна.

Мөн "X trail" 16 сая, "Honda CRV" 16.5, "Теаnа" 13,5 сая, "Kluger" 20 сая, "Mark-2" 10,5 сая, "Carina" есөн сая, "Terrano" 16 сая, "Pruis" 6.5 сая, "Toyota" долоон сая, "Honda Civic" 15 сая, "Honda Fit" 6.5 сая төгрөгийн үнэтэй байна. Харин спорт загварын машинууд 21-22 сая төгрөгийн үнэтэй байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.