Хонь, үхрийн махны үнэ өссөн бол ямааных тогтвортой байна
2012.04.02

Хонь, үхрийн махны үнэ өссөн бол ямааных тогтвортой байна

Өнгөрөгч гуравдугаар сарын 28-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны унийг өмнөх хоёрдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 4.8 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.1 хувиар өсчээ. Тэр дундаа махны дундаж үнийг өмнөх хоёрдугаар сарын дундаж унэтэй харьцуулахад хонины махны үнэ 15.2 хувь, үхрийн мах 7.5-10.6, адууны мах 24.3, ямааны махны унэ 22.5 хувиар өссөнийг ҮСХ-оос мэдээлж байна. Харин өмнөххоногийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.7 хувь, хонины махны үнэ 1.2 хувиар өссөн бол, адууны мах 1.4, үхрийн цул махны унэ 3.3 хувиар буурчээ. Ямааны махны үнэ тогтвортой байна гэв.

 

Өнгөрөгч сарын 28-ны байдлаар 1 кг хонины (ястай) махны үнэ дунджаар 7043 төгрөг, үхрийн мах (ястай)-7413, ямааны мах-5550, адууны мах-6129, хонины цул мах-7533, үхрийн цул мах -8438 төгрөгийн үнэтэй байжээ. Харин мөн үеэр гурилын унийг өмнөх хоёрдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад "Алтан тариа" ХК-ны задгай 1 -р зэргийн гурил-т.7 хувиар өссөн бол, савласан дээд гурилын унэ1.4 хувиар буурсан байна.

 

Өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад гурилын унэ тогтвортой байгааг ҮСХ-оос гаргажээ. Будаа, элсэн чихрийн дундаж унийг хоёрдугаар сарын үнэтэй харьцуулбал 2.7 хувиар буурсан бол, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна гэв.

 

Харин мөн үеийн байдлаар төмс, хүнсний ногооны унийг өмнөх хоёрдугаар сарын дундаж унэтэй харьцуулбал төмсний үнэ 5.9 хувь, байцаа 4, сонгино 7.5, луувангийн үнэ 1.2 хувиар өссөн байгаа бол өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад төмс, хүнсний ногооны үнэ тогтвортой байжээ. Суү, өндөг, ургамлын тос, цөцгийн торны унийг хоёрдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад задгай сүүний үнэ 1.9 хувь, 0.5 литрийн савлагаатай сүүний унэ 8.8, 1 литрийн савлагаатай сүүний үнэ 6.3 хувиар буурчээ. Эдгээр хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 0.5 литрийн савлагаатай сүүний үнэ 3.3 хувь, 1 литрийн савлагаатай сүүний үнэ 0.8 хувиар тус тус буурчээ.

Эх сурвалж
Нийгмийн толь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.