2012.03.28
Цөмийн аюултай материал ашигладаг өөдгvй жvжигчид байгааг онцолжээ
Цөмийн аюулгvй байдлын талаар дээд хэмжээний уулзалт Сөүл хотноо хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Энэ өдрийн уулзалтаар цөмийн аюулгvй байдлын салбар дахь vндэсний арга хэмжээ, цөмийн физикийн аюулгvй байдлыг бэхжvvлэхэд олон улсын хамтын ажиллагааны оролцоо зэргийг хэлэлцжээ.
Улс орнуудын тєрийн тэргvvнvvд энэ үеэр цөмийн терроризмын аюулын эсрэг хамтдаа тэмцэх шаардлагатай талаар мэдэгдлээ. БНСУ-ын Ерєнхийлєгч Ли Мён Бак “Цөмийн терроризм хамгийн том аюул хэвээр байна” гэж хэлсэн байна.
АНУ-ын Ерєнхийлөгч уулзалтад оролцогсдод хандаж, “Цөмийн аюултай материалыг ашиглах, түүний боловсруулалтыг нэмэх санаагаа муухан нуудаг өөдгvй жvжигчид дэлхий дээр одоо ч гэсэн байна. Хэдэн зуун мянган энгийн номхон иргэнийг хөнөөхийн тулд ганц атга ийм материал байхад л хангалттай. Энэ бол хэтрүүлэг биш, гашуун үнэн” хэмээв.
Сөүлийн дээд хэмжээний уулзалтад 53 орны тэргүүн, олон улсын дөрвөн байгууллагын төлөөлөгчид оролцжээ. Уулзалтын төгсгөлд төлөөлөгчид цөмийн физикийн аюулгvй байдлыг нэмэгдүүлэх, цөмийн терроризмын аюулыг бууруулах талаар нэгдсэн дүгнэлт гаргасан.
Түүнчлэн дээд хэмжээний уулзалтад оролцогч орон бүр цөмийн аюулгvй байдлын талаар үндэсний меморандумтай болох аж. Сөүлийн уулзалтад Хойд Солонгос, Иран улс урьдын адил оролцохоос татгалзжээ. Гэхдээ Пхеньян саяхан уран баяжуулахаа зогсоосон гэж мэдэгдээд, Олон улсын атомын энергийн агентлаг (МАГАТЭ)-ийн шинжээчдийг эх орондоо урьсан билээ. Харин Иран улс уран баяжуулахаа зогсоох төлөвгүй байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.