Машинаасаа илүү үнэтэй дугаар иргэдийг бухимдууллаа
2012.03.20

Машинаасаа илүү үнэтэй дугаар иргэдийг бухимдууллаа

Шанхай хотын засаг захир­гаанаас байгальд ээлтэй орчин бүрдүүлж, бөглөрөлттэй тэмцэх үүднээс хувийн автомашины зог­соолд хязгаарлалт хийгээд байна.

Үүний улмаас улсын бүртгэлтэй дугаар худалдан авагчдын эрэлт хэрэгцээ ихсээд байгаа аж. Энэ талаар "Шанхай Дэйли" сонинд мэдээлэхдээ Хятадын томоохон хотын нэг болох тус газарт машин тэргийг улсын бүртгэлд хамруулах нь машин худалдаж авахаас илүү үнэтэй тусах болжээ. Тиймээс энэ нь оршин суугчдын зүгээс хурц шүүмжлэлд өртөөд байгаа аж.

Тодруулбал, маши­ны шинэ дугаа­рын үнэ 9300 ам.долларт хүрчээ. Гэтэл "Cherry QQ" маркийн машины үнэ ойрол­цоогоор 6350 ам.доллар байгаа нь ард иргэдийг бухимдуу­лаад байгаа гэнэ.  23 сая хүн амтай Шанхайд ердөө найман мянган автомашин явах эрхтэй байдаг аж.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.