Багануурын уурхай 7-8 хоногийн нөөцтэй байна
2012.02.07

Багануурын уурхай 7-8 хоногийн нөөцтэй байна

Багануурын нүүрсний уурхайд хомсдол үүссэний улмаас нүүрсний үнэ нэмэгдэх гэж буй гэх мэдээлэл иргэдээс ирж байна. Хэдийгээр -40 хэмийн хүйтэнд нүүрсний уурхайд олборлолт хийх хориотой ч Багануурын нүүрсний уурхай үйл ажиллагаагаа зогсоовол цахилгаан станцуудын хэвийн ажиллагаа доголдох юм. Тус уурхай иргэдийн хэрэгцээнд зориулж, хоногт 190-200 вагон /нэг вагон нүүрс нь 65 тоннтой тэнцэнэ/ нүүрс нийлүүлдэг гэнэ.


Албаны эх сурвалжийн мэдээллээр Багануурын нүүрсний уурхай нь ДЦС-2, 3-ын нүүрсний бүх хэрэглээг хангадаг бол ДЦС-4-ийн нийт нүүрсний хэрэглээний 70-80 хувийг дангаараа нийлүүлдэг ажээ. ДЦС-ууд хоногт 160-170 вагон нүүрс зарцуулдаг байна. Одоогоор Багануурын нүүрсний уурхай 7-8 хоногийн нөөцтэй байгаа гэнэ.

Хэрэв тус нүүрсний уурхай нэг л хоног түр зогсолт хийвэл нийслэлийн дулаан, цахилгааны хангамжид багагүй хүндрэл үүсэх тул олборлолтоо үргэлжлүүлсээр байгаа ажээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.