Хөшөөтийн уурхай ДНБ-ий таваас дээш хувийг үйлдвэрлэнэ
Хүний хөгжил төв" Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулах талаар ажиллаж буй ажээ. Учир нь, тус компанийн Хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргасан тайлан мэдээнээс үзвэл Хөшөөтийн нүүрсний уурхай Монгол Улсын жилийн ДНБ-ий таваас дээш хувийг үйлдвэрлэх боломжтой байгаа гэнэ. Ганц тус төвийнхөн гэлтгүй иргэний нийгмийн байгууллага ч Ховд аймгийн Хөшөөтийн коксжих нүүрсний уурхайг стратегийн ордод авах ёстой хэмээн үзжээ. Тиймээс төвийнхөн энэ ордоо стратегийн болгохоор УИХ-д өргөн мэдүүлэх гэж байна. Өнөөгийн байдлаар Хөшөөтийн уурхайн нүүрсний нөөц 90 орчим сая тонн гэж тогтоосон байдаг. Тус ордыг эзэмшигч "Мон Эн Ко" компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан юм.