Ашигт малтмалын нөөц, баялгийн ангилалтай боллоо
2012.02.04

Ашигт малтмалын нөөц, баялгийн ангилалтай боллоо

Монгол улс анх удаа өөрийн гэсэн ашигт малтмалын нөөц, баялгийн ангилалтай болжээ.

Ашигт малтмалаа олон улсад хөрвөх, харьцуулах суурь материалтай болж байгаа юм байна. Түүнчлэн ЭБЭХЯ-ны сайдын тушаалаар "Монгол улсын хатуу ашигт малтмалын ордын нөөц, эрдсийн баялгийн ангилал" болон "Монгол улсын хатуу ашигт малтмалын ордын нөөц, эрдсийн баялгийн ангиллыг хэрэглэх заавар"-ыг батлан гаргасан аж.

Монгол улс 1990-ээд онд ЗХУ-д хэрэглэж байсан Ашигт малтмалын нөөцийн ангиллыг шууд авч хэрэгжүүлж байсан. Түүнээс хойш буюу 14 жилийн туршид нөөц, баялгийн ангиллын түр зааврыг хэрэглэж ирсэн ч энэ нь хангалтгүй байсан гэдэгт олонхи мэргэжилтнүүд санал нэгддэг байна.

Түүнчлэн Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй геологи, уул уурхайн компаниудад чиглэсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц нөөцийг тайлагнах зааварыг боловсруулах талаар Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газраас олон улсын зөвлөх авч ажиллаж байгаа ажээ.

Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.